СЭЗИС - Бүтээлийн сан

ББСБ-ын өрийн бичигт зээлжих зэрэглэл тогтоох аргачлал боловсруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Түвшинжаргал, Амгаланбаатар
dc.date.accessioned 2023-05-19T12:25:02Z
dc.date.available 2023-05-19T12:25:02Z
dc.date.issued 2023-05-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3291
dc.description.abstract Манай улсын Банк бус санхүүгийн байгууллагууд энэ боломжийг маш сайн ашиглаж байгаа бөгөөд үнэт цаасны компаниудаар дамжуулан хаалттай өрийн бичгийг арилжиж эх үүсвэрийн хэрэгцээгээ хангаж байна. Мөн хөрөнгө оруулагчид инфляцийн түвшнээс өндөр өгөөжтэй буюу эерэг бодит өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болох Банк, бус санхүүгийн байгууллагын хаалттай өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулж шаардлагатай хэрэгцээгээ хангаж байна. Иймд биржийн бус зах зээлд оролцож, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд, мэргэжлийн байгууллагуудын хувьд эрсдэлийг бодитой, хараат бусаар үнэлж, хөрөнгө оруулалтын бодит үнэ цэнийг үнэлсэн мэдээллийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор ББСБ-ын өрийн бичигт зээлжих зэрэглэл тогтоох аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлал нь Олон Улсын зээлжих зэрэглэлийн байгууллагуудын сайн туршлагыг харгалзсан, Монгол Улсын Банк бус санхүүгийн салбарын онцлог, санхүүгийн үзүүлэлтүүд, тусгайлсан хуулийн зохицуулалтуудыг шингээсэн бөгөөд практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор ББСБ-ын салбарын удирдах түвшинд ажиллаж байгаа ажилтнуудаас санал асуулга авч, тэдгээрийн үр дүнг шингээснээрээ онцлогтой. Мөн ББСБ-ын гаргаж буй өрийн бичгийн дүн, хугацаа зэрэг үзүүлэлтийг шингээн суурь үнэт цаас гаргагчийн нөхцөл байдалд хувилбарт өөрчөлт оруулан дүгнэснээрээ ББСБ-ын өрийн бичгийн үндсэн төлбөрийг төлж чадахгүй болох эрсдэлийг бодитой үнэлэх боломжийг сайжруулсан. Энэхүү аргачлалд үндэслэн цаашид Биржийн бус зах зээлд гарах бондууд зээлжих зэрэглэл тогтоолгосон тохиолдолд бонд гаргагчдын хувьд эрсдэлээ зах зээлд бодитой үнэлүүлснээр эх үүсвэрийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэхээр байна. en_US
dc.subject Банк бус санхүүгийн байгууллага, зээлжих зэрэглэл, эрсдэл, өрийн бичиг en_US
dc.title ББСБ-ын өрийн бичигт зээлжих зэрэглэл тогтоох аргачлал боловсруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах