dc.description.abstract |
Нийгмийн хариуцлагатай байна гэдэг нэг талаас бизнесийн боломж, нөгөө талаас нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Тийм ч учраас манай төдийгүй олон улсын жишигт нийгмийн маркетингийн ач холбогдол өндөр байж тэр хэрээрээ нийгэмрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон. Тухайлбал манай улсын хувьд төрийн болон төрийн бус байгууллагууд нийгэм рүү чиглэсэн кампанит ажлууд хийж түүгээрээ тулгамдсан асуудлуудад хүрч олон нийтийн зан төлөвийг өөрчлөхөд чиглэсэн ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар байна. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд нийгмийн маркетинг гэдэг ойлголтыг илүү нарийн судлах, олон улсын туршлага судлах, энэ ажлуудад инфлюнсэрийн оролцоог хэрхэн бий болгож байгаа, ямар үр нөлөөтэй зэрэг асуултуудад хариулт авах нь миний судалгааны ажлын үндэслэл болж байгаа юм. Уг судалгааны хүрээнд онолын болон судлагдсан байдлын судалгаа хийж үр дүнд нь үндэслэн өөрийн судалгааны загварыг боловсруулан тоон болон чанарын судалгааг хийлээ. Тоон судалгааг асуулгын судалгааны арга ашиглан Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн оршин суугчдаас сонгон нийт 345 хүнээс судалгаа авсан ба үүнээс одоогийн байдлаар шаардлага хангасан 289 өгөгдөлд шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнд “Ойлгоё хүндлэе” аяны хүрээнд хүмүүсийн хандлага болон итгэл үнэмшилд нөлөөлсөн байдал, хүчин зүйлсийг тодорхойлох, хариу үйлдэл гэсэн судалгааны загварын бүрдэл хэсгүүд бүгд эерэг сайн үр дүнтэй гарсан тул аяны зорилго үр дүнг хангалттай хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болох юм. Мөн нэг чиглэлээр буюу дан хүүхэд хамгааллаар дуу хоолойгоо хүргэж олон нийтэд нөлөөлдөг байх нь маш чухал гэдгийг онцолсон. Тэгвэл эндээс ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр нийгмийн маркетингийн кампанит ажил инфлюнсэрийн нөлөөллийг тодорхойлж харвал нөлөөтэй гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Үүнийг батлах шинжилгээг дурдвал тухайн асуулгын хүрээнд аяныг санах, энэ талаарх мэдлэг ойлголтыг нь бататгах зорилготой бөгөөд ямар чиглэл сэдвээр зохион байгуулагдаж байсан талаар асуухад Гэр бүлийн хүчирхийлэл -30.4% Хүүхэд хамгаалал -26.7% Хүний эрх -23.4% -ийн үзүүлэлтэй гарсан бөгөөд энэ нь үндсэн аяны сэдвийг сайн санаж байгааг илтгэж байна. Түүнчлэн нийгмийн нөлөөллийн ажлуудад инфлюнсэр оролцох нь өндөр нөлөөтэй гэдгийг судалгаанд оролцогчид хариулсан байна. |
en_US |