СЭЗИС - Бүтээлийн сан

Ажилтнуудын зан төлөвийн гарцад сайн сайхан байдлын үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Готовжалба, Цэнд-Аюуш
dc.date.accessioned 2023-05-19T09:10:34Z
dc.date.available 2023-05-19T09:10:34Z
dc.date.issued 2023-05-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3288
dc.description.abstract Ковид19 цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар ажилтны сайн сайхан байдал руу анхаарсан том давалгаа явсан. Цар тахлын дараа ажилтнуудын биеийн эрүүл мэндэд шинэ асуудлууд тулгарч, хүн хоорондын харилцаа багассантай холбоотой сэтгэл зүй, харилцааны асуудлууд ар араасаа хөврөн гарч, сэтгэл зүйн хувьд дэмжлэг хэрэгтэй болж байгаа нь анзаарагдаж, олон улсын судалгааны байгууллагуудын тодорхойлсноор ажлын байранд төлөвшүүлэх чиг хандлагын №1 асуудал нь ажилтны нийт сайн сайхан байдалд анхаарал хандуулах асуудлыг авч үзсэн байгаа нь дэлхий даяар ажил олгогч нарын анхаарах нэн чухал асуудал болж байгаа тул тус сэдвийг сонгон авсан. Судалгааг ажилтны сайн сайхан байдлын стратегийг тодорхойлж бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Макс группийн худалдааны салбарын компаниуд болох Макс хүнс ХХК, Макс эксим ХХК, Макс центр ХХК, Мастер фүүдс ХХК-ийн хүрээнд хийсэн. АНУ-ын Pennsylvania-ийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, эерэг сэтгэл судлалын салбарыг үндэслэгчдийн нэг Доктор Martin Seligman (2011)-ны PERMA загварыг эх хэлнээ хөрвүүлэн судалгааг авсан. Ажилтны сайн сайхан байдал нь ажлын бүтээмж, сэтгэл ханамж болон ажлын гүйцэтгэлтэй ямар хамааралтай байгааг спирманы корреляцийн шинжилгээ ашиглан шинжилгээ хийхэд дараах үр дүн гарсан. • Ажилтны сайн сайхан байдал болон сэтгэл ханамж хооронд эерэг сул хамааралтай гарсан. Энэ нь ажилтны сайн сайхан байдал нэмэгдэхэд сэтгэл ханамж дагаад нэмэгдэх хамаарал сул байна гэсэн үг юм. • Ажилтны сайн сайхан байдал болон гүйцэтгэл хоорондын эерэг сул хамааралтай гарсан. Энэ нь ажилтны сайн сайхан байдал нэмэгдэхэд гүйцэтгэл дагаад нэмэгдэх хамаарал сул байна гэсэн үг юм. • Ажилтны сайн сайхан байдал болон ажлын бүтээмж хооронд эерэг дундаж хамааралтай гарсан. Энэ нь ажилтны сайн сайхан байдал нэмэгдэхэд бүтээмж дагаад нэмэгдэх хамаарал дундаж байна гэсэн үг юм. en_US
dc.subject Ажилтны сайн сайхан байдал en_US
dc.title Ажилтнуудын зан төлөвийн гарцад сайн сайхан байдлын үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах