Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилгын дагуу цагаан хэрэглэл хэрэглэгчдийн ялгаатай сегментийг тодорхойлж хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлсон болно. Дээрх зорилгын хүрээнд онолын судалгаа хийж судлагдсан байдлын судалгаанаас жишээ татан өөрийн судалгааны ажлын загварыг боловсруулж судалгааг авсан болно.
Судалгаанд оролцогчдын 64% нь гэр бүлийн хэрэгцээнд худалдан авалт хийдэг ба худалдан авах давтамжийн хувьд жилд нэг удаа болон 1-2 жилд худалдан авалт хийдэг нь судалгаанаас харагдаж байна. Мөн нэг удаагийн худалдан авалтад голлон 50’000-150’000₮ зарцуулдаг байна.
Цагаан хэрэглэл худалдан авахдаа өмнө нь хэрэглэж байсан туршлагыг чухалчилдаг ба тухайлсан бүтээгдэхүүний хувьд материалын чанар нэн чухал хүчин зүйлээр сонгогдсон байна. Худалдан авалтад нөлөөлөх мэдээллийн сувгийн хувьд сошиал медиа хамгийн том байр суурийг эзэлж байгаа бөгөөд худалдагчийн тайлбар буюу үйлчилгээний чанар мөн чухал нөлөөтэй гэж харагдаж байна.