СЭЗИС - Бүтээлийн сан

Мэдээллийн системийн өөрчлөлтөнд хүний нөөцийг бэлтгэх нь (Шингэн хүнс, Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дэмчиг, Болормаа
dc.contributor.author Санжмятав, Лхагвацэрэн
dc.date.accessioned 2023-05-19T01:12:28Z
dc.date.available 2023-05-19T01:12:28Z
dc.date.issued 2023-05-19
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3285
dc.description.abstract Бизнесийн байгууллагууд хэдийгээр мэдээллийн системийг нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа ч Standish Group-ийн 2020 оны эмх замбараагүй байдлын тайланд дурдсанаар, технологийн төслүүдийн 66% нь хэсэгчлэн болон бүхэлдээ бүтэлгүйтэж байна. Бүтэлгүйтлийн олон шалтгаануудаас уг судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд мэдээллийн системийн шинэчлэлтэнд байгууллагын болон хүний нөөцийн бэлэн байдлыг үнэлгээ, хэмжилтийг хийхгүйгээр системийг нэвтрүүлж байгаа асуудлыг авч судлав. Хүний нөөц буюу хэрэглэгчдийн бэлэн байдлын үнэлгээ хийгдэхгүй байгаагаас үүдэлтэйгээр системийн ашиглалт хангалтгүй, нэгдсэн стандартгүй, мэдээллийн системийн өгөгдлийн сан дах өгөгдөл, мэдээлэл нь чанар, бизнесийн хэрэгцээ болон систем хэрэглэгчдийн хэрэгцээг хангахгүй зэрэг олон асуудлын эх үүсвэр болж улмаар системийн өгөөж, ашиглалт буурч, хөрөнгө оруулалт үнэгүйдэх байдлаар байгууллагад сөрөг үр дагавар гарч байна. Энэхүү судалгааны ажлаар МУ-ын шингэн хүнс, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын бэлэн байдлын үнэлэх асуулгыг мэдлэг, хатуу ур чадвар, зөөлөн ур чадвар хандлага гэсэн 4 бүлгийн 42 асуултыг боловсруулан 14 хоногийн хугацаанд “Google Forms” ашиглан цуглуулсан. Судалгааны үр дүнд мэдлэгийн бэлэн байдал 3.06 , хатуу ур чадвар 3.01, зөөлөн ур чадвар 3.10, хандлагын үзүүлэлт 3.23 гарсан нь хэдий систем хэрэглээнд нэвтрээд ашиглалтанд орсон байгаа ч бэлэн байдлын үнэлгээний үр дүн хангалтгүй гарсан нь чадвархижуулах сургалтуудыг хийх, технологийн мэдлэгийн сайжруулах хэрэгцээг байгааг илэрхийлж байна. Системийн шинэчлэлт гэдэг нь өдөр тутмын үйл ажиллагаанд орж буй байгууллагын хэмжээний томоохон өөрчлөлт ба хүний нөөцийн бэлэн байдлын хангах нь систем нэвтрүүлэлтээс өмнө эхлэж, систем амьдарч ашиглалтанд орсоны дараа ч үргэлжилсээр байх хамтын үйл ажиллагаа бөгөөд энэ судалгааны ажлаарааа системийн хэрэглэгчдийг бэлтгэхэд байгууллагын ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хүснэгтийг боловсруулав. en_US
dc.subject Human resource readiness en_US
dc.subject Information system adoption en_US
dc.title Мэдээллийн системийн өөрчлөлтөнд хүний нөөцийг бэлтгэх нь (Шингэн хүнс, Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын жишээн дээр) en_US
dc.title.alternative Human resource readiness for Information system adoption en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах