Хураангуй:
Бизнесийн байгууллагууд хэдийгээр мэдээллийн системийг нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа ч Standish Group-ийн 2020 оны эмх замбараагүй байдлын тайланд дурдсанаар, технологийн төслүүдийн 66% нь хэсэгчлэн болон бүхэлдээ бүтэлгүйтэж байна. Бүтэлгүйтлийн олон шалтгаануудаас уг судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд мэдээллийн системийн шинэчлэлтэнд байгууллагын болон хүний нөөцийн бэлэн байдлыг үнэлгээ, хэмжилтийг хийхгүйгээр системийг нэвтрүүлж байгаа асуудлыг авч судлав. Хүний нөөц буюу хэрэглэгчдийн бэлэн байдлын үнэлгээ хийгдэхгүй байгаагаас үүдэлтэйгээр системийн ашиглалт хангалтгүй, нэгдсэн стандартгүй, мэдээллийн системийн өгөгдлийн сан дах өгөгдөл, мэдээлэл нь чанар, бизнесийн хэрэгцээ болон систем хэрэглэгчдийн хэрэгцээг хангахгүй зэрэг олон асуудлын эх үүсвэр болж улмаар системийн өгөөж, ашиглалт буурч, хөрөнгө оруулалт үнэгүйдэх байдлаар байгууллагад сөрөг үр дагавар гарч байна.
Энэхүү судалгааны ажлаар МУ-ын шингэн хүнс, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын бэлэн байдлын үнэлэх асуулгыг мэдлэг, хатуу ур чадвар, зөөлөн ур чадвар хандлага гэсэн 4 бүлгийн 42 асуултыг боловсруулан 14 хоногийн хугацаанд “Google Forms” ашиглан цуглуулсан.
Судалгааны үр дүнд мэдлэгийн бэлэн байдал 3.06 , хатуу ур чадвар 3.01, зөөлөн ур чадвар 3.10, хандлагын үзүүлэлт 3.23 гарсан нь хэдий систем хэрэглээнд нэвтрээд ашиглалтанд орсон байгаа ч бэлэн байдлын үнэлгээний үр дүн хангалтгүй гарсан нь чадвархижуулах сургалтуудыг хийх, технологийн мэдлэгийн сайжруулах хэрэгцээг байгааг илэрхийлж байна.
Системийн шинэчлэлт гэдэг нь өдөр тутмын үйл ажиллагаанд орж буй байгууллагын хэмжээний томоохон өөрчлөлт ба хүний нөөцийн бэлэн байдлын хангах нь систем нэвтрүүлэлтээс өмнө эхлэж, систем амьдарч ашиглалтанд орсоны дараа ч үргэлжилсээр байх хамтын үйл ажиллагаа бөгөөд энэ судалгааны ажлаарааа системийн хэрэглэгчдийг бэлтгэхэд байгууллагын ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хүснэгтийг боловсруулав.