dc.description.abstract |
Барилгын салбарт тулгамдаж буй гол асуудал нь төсөл эхлэх үед тооцоолсон барилгын нарийвчилсан төсөвт өртгийг +/-30 хувийн хазайлттай тооцож баталснаар тухайн төсөл дуусах үед барилгын борлуулалтын өртгийг зөв тооцоолон гаргахад хүндрэлтэй, борлуулах үнэ өсөх эрсдэлтэй болдог. Барилга угсралтын ажлын төсөвт өртөг тооцоолоход үүсдэг асуудлууд, үнийн өсөлт, өртгийн хазайлт, зөрүүг бууруулах аргачлалыг судлан дараа дараагийн судлаачид төсөвчдөд санал зөвлөмж өгөх цаашид оновчтой нарийвчилсан болон гүйцэтгэлийн төсвөөр оновчтой борлуулалтын үнийг тодорхойлж ашгийн маржинг барих зэрэгт судалгааны гол зорилго оршино.
Төсөвт өртөг өсөх болон буурахад хэрэглээний үнийн индекс болон бусад эдийн засгийн хүчин зүйлүүд шууд нөлөөлдөг. Мөн ХҮИ+АХЗ хөдөлмөрийн үнийн зах зээлийн судалгааг тогтмол хийснээр ажиллах хүчний зардлыг бодитой гарган хазайлт багатай төсөв боловсруулах боломжтой. Тус судалгааны үр дүнд ажиллах хүчний зардал, хүи, эдийн засгийн нөлөөлөл зэрэг бусад зардлыг тооцох аргачлалыг боловсруулан салбарын оролцогч талуудад санал зөвлөмж гаргасан. |
en_US |