СЭЗИС - Бүтээлийн сан

Олон талт худалдааны сувгийн /омни суваг / чадамж хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь /Гэр ахуйн бүтээгдэхүүний жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тамир, Төгөлдөр
dc.contributor.author Даваажав, Тунгалаг
dc.date.accessioned 2023-05-18T12:03:06Z
dc.date.available 2023-05-18T12:03:06Z
dc.date.issued 2023-05-18
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3279
dc.description.abstract Гэр ахуйн жижиглэн худалдааны өрсөлдөөн ихтэй салбар бөгөөд энэ өрсөлдөөн ихтэй зах зээлд бизнесээ тогтвортой явуулахын тулд бизнес эрхлэгч хэрэглэгчидтэй урт хугацааны бат бэх харилцаа тогтоож, үнэнч хэрэглэгчтэй болохыг илүүд үздэг. Үнэнч хэрэглэгчийг бий болгоход нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг бол хэрэглэгчийн сэтгэл ханамж юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч худалдан авалт хийгээд хэрэглэгчийн хүлээлт болон бүтээгдэхүүний чанар гүйцэтгэлийн зөрүүнээс сэтгэл ханамж эсвэл сэтгэл ханамжгүй байдал болдог. Иймээс хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тал дээр судлаачид хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлон, судалгаа хийсээр байгаа билээ. Мөн хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагууд өсөн нэмэгдэхийн сацуу худалдааны олон сувгууд бий болсон бөгөөд дан ганц биет дэлгүүр, онлайн худалдааны суваг үүн дотроо вебсайт, аппликейшн хэрэгсэлүүдийг ашиглан худалдан авалт хийх, мөн утсаар захиалга өгч худалдан авалтыг гүйцэлдүүлэх гэх мэт худалдааны сувгуудыг дурьдаж болно. Шинээр бий болж байгаа хэрэглэгч нарын сонгох дуртай худалдааны суваг болох олон талт худалдааны суваг буюу омни суваг нь худалдааны байж болох бүх сувгуудын нэгдмэлийг хэлэх ба энэ сувгийн чадамж нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж байгааг худалдаа эрхлэгч байгууллага нь хэрэглэгчдийн худалдан авалт дахь өөрчлөлтүүдэд хэрхэн уян хатан шийдвэрлэж байгаа болон үйлчилгээний үйл ажиллагааны ложистик үйлчилгээний чанар гэсэн хүчин зүйлээр дамжуулан хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөлөөллийг Монголын гэр ахуйн салбарын жишээн дээр судласан болно. Ингэхдээ тоон аргаар тодруулах судалгааны аргыг ашигласан ба судалгааг онлайн хэлбэрээр урьдчилан түүврийн тоо хэмжээг 424 байхаар тогтоосон боловч судалгаанд нийтдээ 631 хүн судалгаанд оролцсон. Судалгааны загварын судлаач Metehan Feridun Sorkun, Isık Ozge Yumurtaci, Gumus Boruhan нарын “Омни сувгийн чадамж болон хэрэглэгчийн сэтгэл ханамж нь уян хатан байдал болон үйл ажиллагааны ложистикийн үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлөх нь” судалгаанд үндэслэсэн ба 7 хүчин зүйл, 38 асуулттай асуулга боловсруулсан. Өгөгдлийг SPSS 20.0 программ ашиглан олон зүйлсийн фактор шинжилгээ, хамаарлын шинжилгээ хийж үр дүнгүүдийг тайлагнасан. en_US
dc.subject Олон талт худалдааны суваг en_US
dc.subject Хэрэглэгчийн сэтгэл ханамж en_US
dc.subject Омни худалдааны сувгийн чадамж en_US
dc.subject Үйл ажиллагааны ложистик үйлчилгээний чанар en_US
dc.subject Уян хатан байдал. en_US
dc.title Олон талт худалдааны сувгийн /омни суваг / чадамж хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь /Гэр ахуйн бүтээгдэхүүний жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах