Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь телевизийн салбарын брэнд эктивиг тодорхойлохын тулд дотоодын өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр төлөөлүүлэн судалж, хэрэглэгчид суурилсан брэнд эквитиг бүрдүүлэгч хүчин зүйлсээр тодорхойлохыг зорьсон болно.
Брэнд эквитиг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нэгдүгээрт, өргөн нэвтрүүлгийн болон олон нийтийн телевизүүдийн брэнд эквити ямар байгааг тодорхойлох, гол нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг судалсан.
Энэ хүрээнд брэнд эквитиг тодорхойлдог гол загваруудыг судалсны үндсэн дээр гадаадын олон судалгаанд туршигдсан, бусад загварын нийтлэг шинжийг агуулсан зэргийг харгалзан үзэж Кевин Келлерийн Брэнд эквитийн цуурай загвар загварт суурилан судалгааны ажлаа боловсрууллаа. Кевин Келлерийн боловсруулсан загварын зургаан хүчин зүйлийг хувьсагч болгон үзэж, улмаар хэрэглэгч буюу үзэгчтэй холбоо харилцаа үүсгэх, үнэнч байдлыг бий болгоход чиглэсэн арга замуудыг судлахыг зорилоо.
Уг судалгааны ажилд нийт 499 хүн хамрагдсан. Судалгаанд нийт 474 оролцогчид оролцсоноос 41% нь 26-35 насныхан байгаа бол нийт оролцогчдын 61% нь эрэгтэйчүүд оролцсон байна. Ажил эрхлэлтийн байдлыг харвал 54% нь хувийн хэвшилд ажилладаг, 22% нь сурагч, оюутан байв. Түүнчлэн судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 92% нь телевиз үздэг байна.
Хамгийн түрүүнд санаанд ордог сувгууд нь МҮОНТ, Боловсрол ТВ, SPS,
MovieBox зэрэг байгаа бол Монгол HD, Боловсрол ТВ, Moviebox болон гадаадын
сувгуудыг түлхүү үздэг гэж хариулжээ. Мөн оролцогчид сүүлийн хоёр өдөр телевиз үзсэн
ба хамгийн дуртай телевизийн эхний дөрөвт дараах телевизүүд орсон байна. Үүнд:
Монгол HD, Боловсрол ТВ, SPS болон Moviebox зэрэг сувгууд байна. Оролцогчид
дунджаар долоо хоногт 1-5 цагийг телевик үзэхэд зарцуулдаг гэжээ. Мөн итгэж болох эх
сурвалжтай телевиз гэдэгт 30.2% нь Eagle tv, 11.8% нь Монгол HD, 5.5% нь Bloomberg,
3.4% SPS зэрэг сувгуудыг нэрлэжээ. Харин сонгогдсон телевизүүдийн логог дийлэнх
оролцогчид мэдэж байсан.
Судалгаанд оролцогчдын хувьд мэдээ, мэдээллийн хөтөлбөрийг МҮОНТ (40,1%), Eagle (21.7%), Bloomberg (9.7%), 25-р суваг телевиз (0.6%) зэрэг телевизүүдийг хамгийн ихээр сонгож үздэг байна
Судалгаагаар үнэлгээ (0.451), мэдрэмж (0.325) болон имиж(0.272) хүчин зүйлүүд нэмэгдэхэд резонанс буюу холбоо харилцаа нэмэгдэнэ. Телевизийн гүйцэтгэл нэмэгдэхэд резонансыг 0.115 нэгжээр бууруулдаг байна. Резонанст нөлөөлөх бусад хүчин зүйл (0.061) бага байна.