СЭЗИС - Бүтээлийн сан

Нойрны хомсдол ажлын бүтээмжинд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Нямсүрэн, Ичинхорлоо
dc.date.accessioned 2023-05-18T08:37:46Z
dc.date.available 2023-05-18T08:37:46Z
dc.date.issued 2023-05-18
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3275
dc.description.abstract Унтах шаардлага нь өлсөхтэй төстэй бөгөөд нойргүйдэлтэй болон нойр алдсан хүн нь маш хурдан ядралд ордог байна. Унтах нойрыг зөвхөн 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй ажил гүйцэтгэлд шууд хамааралтайгаар сөрөг нөлөө үүсдэг байна. Иймд энэхүү дипломын ажлын хүрээнд нойр ямар нэг байдлаар дутуу байх нь ажлын бүтээмжид нөлөөлж байгаа эсэх, тэрхүү нөлөөлөгч хүчин зүйлсийг тодруулах, тодорхойлох, нойр болон ажлын бүтээмжийн хамаарал хооронд шинжилгээ хийж, дүгнэлт санал зөвлөмж бичсэн болно. Уг судалгааны ажилд нийт 34 ажилтан 7 хоногийн туршид өглөө нойрны үнэлэлт бүхий асуумжид, орой хувь хүний ажлын бүтээмжийн үнэлэлт бүхий асуумжид нээлттэйгээр хариулж оролцсон тандалт туршилтын судалгаа юм. Судалгааны хүн ам зүйн 17 асуулгаас гадна нойрны 238, бүтээмжийн 238 нийтдээ 7 хоногийн туршид 476 өгөгдөл цуглуулсан бөгөөд судалсан онол болон загварын үндсэн дээр шинжилгээнүүд хийсэн. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь уул уурхайн салбарт ажилладаг ажилтнууд байсан ба бизнесийн болон төрийн, төрийн бус байгууллагаас ажилтнууд хамрагдаж оролцсон юм. Нойрны асуумж загвар АНУ-ын Үндэсний нойрны сангийн жишиг байсан бол ажлын бүтээмжийн асуумжийн загвар нь ажлын үүрэг даалгавраас шалтгаалсан, ажлын нөхцөл байдлаас шалтгаалсан, ажилдаа дасан зохицсон байдлаас шалтгаалсан зэрэг ерөнхий гурван бүлэг хүчин зүйл бүхий 13 асуултаас бүрдсэн байсан. Судалгааны дизайны загварын дагуу хамаарлын болон найдвартай байдлын задлан шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд судалгааны үр дүн бүхий дүгнэлтээс харахад 7 өдрийн туршид нойрны хомсдолын 3 үзүүлэлт буюу шинж чанар нь судалгааны бүх өдрүүдэд ямар нэг байдлаар дутагдалтай гарсан нь манай улсын ажилтнуудын дунд нойрны хомсдол, алдагдал тодорхой хэмжээгээр нийтлэг байна гэж дүгнэх үндэслэл болсон. en_US
dc.subject нойр, нойрны хомсдол, хувь хүний ажлын бүтээмж, sleep deprivation, deprived of sleep, sleep loss, sleep deficiency, sleep insufficiency, lack of sleep, sleeplessness, individual work performance en_US
dc.title Нойрны хомсдол ажлын бүтээмжинд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах