СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол Улсын төсөв ба салбарын ДНБ-ий шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Т.Оюунгэрэл, Б.Мөнхзаяа
dc.contributor.author Ган-Очир, Амарбаясгалан
dc.contributor.author Батсуурь, Баярмаа
dc.contributor.author Түмэндэмбэрэл, Жавзандулам
dc.date.accessioned 2023-05-18T08:29:55Z
dc.date.available 2023-05-18T08:29:55Z
dc.date.issued 2023-05-18
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3274
dc.description.abstract Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь нь 2018 онд 29%, 2019 онд 31%, 2020 онд 37%, 2021 онд 36%, 2022 онд 34% болж тасралтгүй өсөлттэй байгаа нь ирээдүйд эдийн засаг төсөвт үзүүлэх ачааллыг салбараар дүгнэх асуудал тулгамдаж байна. Монгол улсын өнөөгийн байдлыг Дэлхийн банкны мэдээллээс шинжилж үзэхэд Засгийн газрын зарцуулалт ДНБ-д эзлэх түвшин нь 33 хувь байгаа нь 2020 оны байдлаар орлогын түвшнээр ойролцоо орнуудаас даруй 7.5 хувиар өндөр, дундаас дээгүүр орлоготой орнуудтай харьцуулахад 2.3 хувиар өндөр буюу төсвийн зарцуулалтыг өөрийн эдийн засгийн чадавхи, боломжоос хэтэрсэн зардалтай байгааг харуулж байна. Эмпирик шинжилгээний хэсэгт 1991-2022 оны макро эдийн засгийн болон төсвийн зарлага, ДНБ-ий мэдээлэлд тулгуурлан шинжилж 1.Төсвийн тусгай шаардлагын шалгуур үзүүлэлт, 2. Төсвийн зарлага ба ДНБ хамаарал, 3. Салбарын ДНБ төсвийн зарлага, 4. Алсын хараа-2050 тогтвортой хөгжлийн зорилт ба салбарын гүйцэтгэл, 5. ДНБ-д эзлэх ЗГ-ын зардлын хувийг улс орнуудын орлогын түвшний ангилалаар шинжлэх, 6.Салбарын ангилалыг шугаман болон олон хүчин зүйлийн регрессийн загвараар үнэллээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд буюу 2001-2022 онуудад ДНБ-ий нэрлэсэн дүнгээрээ өсөж жилийн өсөлтийн хувь 19.0% -иар нэмэгдэж байгаа ч, инфляцийн нөлөөг тооцсон бодит дүнгээр жилийн өсөлтийн хувь 6.1% байна. Өнгөрсөн хугацаанд төсвийн зардлын өсөлтийн хувь жилд дунджаар 19.9% өсөж байсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй байна. Төсвийн зарцуулалт болон салбарын өсөлтийн хооронд сөрөг хамаарал ажиглагдсан. Энэ нь төсвийн зарлага үр ашиггүй байгааг харуулж байна. Салбарыг үнэлсэн индикаторууд нь статистикийн хувьд ач холбогдолтой гарсан ба онолын судалгааны хувьд үр дүнтэй нийцтэй байна. Судалгаанаас Засгийн газрын зардлын дүнг батлахдаа салбарт оруулсан зардал, салбарын ДНБ-ий харьцаа үзүүлэлтийг эдийн засгийн засгийн үр ашиг бүхий байдлаар нөлөөллийг тооцох нь тохиромжтой гэсэн үр дүн гарсан ба эндээс салбарын бодлого, төсөв уялдаатай байх нь эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих нэн тэргүүний асуудал гэдгийг харуулж байна. en_US
dc.subject Улсын төсвийн зардал en_US
dc.subject ДНБ en_US
dc.subject Салбарын ДНБ en_US
dc.subject Эдийн засгийн өсөлт en_US
dc.title Монгол Улсын төсөв ба салбарын ДНБ-ий шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах