Хураангуй:
ҮХХХОС-г хөгжүүлснээр Монгол улсын эдийн засагт тулгамдаад байгаа үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийн тодорхой хэсгийг дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр хангах, ҮЦЗЗ-д хөрөнгө оруулагч талын бүтэц бий болох, хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа компаниудын хувьд банкны хүүгийн дарамт буурах болон компанийн засаглал сайжрах, ард иргэдийн хувьд эдийн засгийн өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой болох гэх мэт ач холбогдолтой юм. Иймд Монгол улсад ҮХХХО-н санг хөгжүүлэх боломжийг гүнзгийрүүлэн судалсан болно.
2020 оноос Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөх, эдийн засгийг сэргээхийн тулд төв банкны зүгээс мөнгөний зөөлөн бодлого барин бодлогын хүүг бууруулсан. Харин энэ оны II улирлаас нийт дэлхийн эдийн засаг өсөлт үзүүлэн хөгжингүй орнуудын үндэсний вальютын ханш суларч ирсэнээр мөнгөний хатуу бодлого барин бодлогын хүүг нэмсэн нь зээлийн хүүгийн түвшин нэмэгдсэн ч бодит хадгаламжийн үлдэгдэл өссөнгүй.
Эдгээр эдийн засагт болж өнгөрсөн үйл явдлуудын үр дүнд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дутагдалтай байгааг тодорхой илтгэж байна.
Тэгвэл REITs буюу үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулалтын сонголтыг бий болгох боломж арга замыг судлах нь зүйтэй гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн нөхцөл байдлаас хамаарал багатайгаар тогтвортой түрээсийн орлого олж чаддагаас гадна үл хөдлөх хөрөнгийн өөрийн үнэ нь жил бүр тогтвортой өсч чаддаг гэдгээрээ онцлог хөрөнгө оруулалт юм.
Томоохон хөрөнгө оруулагч нар эрсдэлээ тараан байршуулахын тулд хөрөнгө оруулалтын багцдаа ҮХХ оруулж чадна, харин жижиг хөрөнгө оруулагч нар тэр бүр орон сууц эсвэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч түрээслэн өгөөж хүртэх боломжгүй. Харин ҮХХХОС бий болсноор хөрөнгө оруулалтын хэмжээнээс үл хамааран эрсдлээ тараан байршуулах, ҮХХ-н зах зээлээс өгөөж хүртэх боломж нэмэгдэн, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний сонголт нэмэгдэнэ.
Мөн нөгөө талаас авч үзвэл ҮХХХОС бий болсноор барилгын салбарын эрчимжих боложтой гэж үзэж байна.