СЭЗИС - Бүтээлийн сан

IPO-ийн богино хугацааны гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь (Монголын хөрөнгийн бирж ХК-д бүртгэлтэй IPO-ийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гэрэлчулуун, Ичинноров
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Даваасүрэн
dc.date.accessioned 2023-05-18T06:50:14Z
dc.date.available 2023-05-18T06:50:14Z
dc.date.issued 2023-05-18
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3269
dc.description.abstract Сүүлийн жилд IPO нь хөрөнгө оруулагчид болон компаниудын дунд ихээхэн сонирхолтой сэдэв болж байгаа бөгөөд нээлттэй компани болох компаниудын тоо ч мөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нэг талаараа сайн хэрэг боловч, халуун зах зээлийн давлагааг дагасан чанаргүй компаниудын IPO гарч ирэхээс сэргийлэх нь чухал. Учир нь нэг IPO амжилтгүй болох нь зах зээлийг бүхэлд нь донсолгох эрсдэлтэй. Сүүлийн таван жилийн дунджаар хөрөнгийн зах зээлийн арилжааны дийлэнх буюу 58 хувийг бүрдүүлж буй санхүүгийн хэрэгсэл болох хувьцааны хөрөнгө оруулалтын богино хугацааны гүйцэтгэлийг судлах нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөөтэй гэж үзэж байна. Мөн ХЗЗ-н хувьд IPO хэрхэн гаргах санал зөвлөмж ихэвчлэн байдаг. Харин IPO-ийн гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх судалгаа, зөвлөмж нь зохицуулагч байгууллага болон андеррайтер компаниудад зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд IPO-г дагасан зах зээлийн үзэгдлүүдийг судалж, компанийн хувьцааны анхны өгөөж буюу богино хугацааны гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо. Нэгдүгээр бүлгээр IPO-той холбоотой онолын судалгаа, хоёрдугаар бүлгээр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа, гуравдугаар бүлгээр судалгааны арга зүй, дөрөвдүгээр бүлгээр МХБ-д бүртгэлтэй IPO-ийн богино хугацаан дахь гүйцэтгэл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан IPO гаргасан, гаргахаар сонирхож буй компаниуд болон хөрөнгө оруулагчдад зөвлөмж боловсруулж, санал болгосон болно. Судалгааны ажил нийт 4 бүлгээс бүрдсэн болно. en_US
dc.subject богино хугацааны гүйцэтгэл en_US
dc.subject богино хугацааны гүйцэтгэл en_US
dc.title IPO-ийн богино хугацааны гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь (Монголын хөрөнгийн бирж ХК-д бүртгэлтэй IPO-ийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах