dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь олон улсын чиглэлд нислэг үйлдэж буй салбартаа
тэргүүлэгч агаарын тээврийн томоохон компаниудын үйлчилгээний чанарын өнөөгийн
байдлыг тодорхойлон, үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, цаашид
үйлчилгээний чанарыг сайжруулах арга замуудыг гаргаж ирэхийг зорьсон.
Онолын судалгаанд үндэслэн агаарын тээврийн салбарт тохирсон үйлчилгээний
чанарыг хэмжих AIRQUAL загварыг ашиглан 7 хүчин зүйл 42 үзүүлэлт бүхий асуулгыг
боловсруулж, тоон болон чанарын шинжилгээний аргыг ашиглан үйлчилгээний чанарын
өнөөгийн байдлын шинжилгээг хийсэн.
Агаарын тээврийн салбарын үйлчилгээний чанарыг хэмжих загваруудын талаар
онол арга зүйн үүднээс судалж, тохиромжтой загварыг боловсрууллаа. Агаарын
тээврийн салбарт тохируулсан үйлчилгээний чанарыг хэмжих AIRQUAL загвараар
МИАТ, Корэйн Эйр, Ашиана Эйрлайнc агаарын тээврийн компаниудын үйлчилгээний
чанарыг тодорхойлов. Судалгааг ярилцлага болон асуулгын аргаар авч, нийт 532 хүн
хамрагдлаа. Эмпирик судалгааны үр дүнд үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин
зүйлээс “агаарын тээврийн биет байдал байдал”, “боловсон хүчин” үзүүлэлтүүд нь
үйлчилгээний чанарт ихээхэн нөлөөлж байгаа үр дүн гарсан. Чанарын судалгааны үр
дүнд мөн агаарын тээврийн биет байдал, бусдыг ойлгох байдал нь үйлчилгээний чанарт
ихээхэн нөлөөлдөг үзүүлдэг үр дүн гарсан бөгөөд цаашид үйлчилгээний чанарыг
сайжруулах арга замын талаар санал зөвлөмж хэсэгт тусгасан. |
en_US |