dc.description.abstract |
Монгол Улсын дотоодын хувцас үйлдвэрлэлийн салбар жилд
ойролцоогоор 297 тэрбум төгрөг байдаг бол импортын хувцасны тоо хэмжээ жилд 108
тэрбум төгрөг байна. Жилд ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн хүүхдийн хувцас
импортлогдож байгаа бөгөөд дотоодын хүүхдийн хувцасны брэндүүд эдгээр импортын
брэндүүдтэй өрсөлдөх шаардлага тулгарч буй юм. Эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь
эхлэн тухайлсан нэг брэндийг сонгох нь элбэг бөгөөд уг судалгааны ажлын хүрээнд эцэг
эхчүүдийн хүүхдийн брэнд хувцас худалдан авалтын хүсэл эрмэлзэлд нөлөөлж буй
хүчин зүйлсийг тодорхойлж, судалгааны үр дүнд үндэслэн дотоодын хүүхдийн хувцас
үйлдвэрлэгчид, брэндүүдэд практик санал зөвлөмж боловсруулах юм.
Судалгааны ажлын хүрээнд УБ хотын 0-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдээс асуулгын
судалгааг нийт 3 бүлгийн 31 асуултаар авч, мөн нэмэлтээр ярилцлагын судалгааг зохион
байгуулсан. |
en_US |