dc.description.abstract |
Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хэрэг хянан хянан шийдвэрлэх практик, соёл бүрэн тогтоогүй, хууль хэрэглээний хувьд нэгдмэл бус, төлөвшөөгүй байдалтай, тус гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үйл ажиллагаа ахуйн хүрээний гэмт хэргүүдээс хэтрэхгүй байна гэсэн урьдчилсан таамаглалын хүрээнд тус нөхцөл байдал нь бизнесийн үйл ажиллагаанд макро эдийн засгийн хор уршгийн хувьд шууд бусаар, бизнес эрхлэгч өдөр тутамдаа хувийн эрх зүйн шинжтэй хэлцлийн харилцаа, ажил гүйлгээний хувьд зохиомол гэмт хэрэгт татагдах, буруутгагдах, эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл шууд байдлаар тохиож болзошгүй үндсэн асуудлыг энэхүү судалгааны ажлаар хөндөж, онолын болон хууль хэрэглээний түвшин дэх практик судалгааны хүрээнд таамаглалыг бататгахыг зорьсон.
Тодруулбал, судалгааны ажлын үр дүнд мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилго өргөн, чухал ач холбогдолтой боловч түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаа бодит хэрэгжилтийн хувьд явцуу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд өмчийн эсрэг гэмт хэргүүдийн хүрээнээс төдийлөн хэтэрдэггүй, түүнчлэн, хууль хэрэглээний хувьд хууль сахиулагч, хэрэглэгчид нэгдсэн ойлголтгүй, өөр өөрийнхөөрөө хуулийг тайлбарлан хэрэглэж буй байдалтай байгаа нь манай улсын эрх зүйн тогтолцооны хувьд засаж залруулах шаардлагатай, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, таниулан сурталчлах замаар бизнесийн үйл ажиллагаанд тулгарч болзошгүй мөнгө угаах гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах шаардлагатай гэсэн үр дүнд хүрч, тулгамдсан асуудлын хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг бизнесийн хэлцлээс ялгахад хэлцлийн шинж байдлыг шалгах дараалал бүхий аргачлал боловсруулж, дүгнэлт, саналыг дэвшүүлсэн.
Тус судалгааны ажил нь мөнгө угаах гэмт хэргийг дан ганц эрүүгийн эрх зүйн судлагдахуун талаас нь бус санхүү эдийн засгийн үр дагаварт чиглэсэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой үр дагавартай үйлдэл тул хувийн эрх зүй, бизнесийн эрх зүйн аспектаар авч үзэж, иргэний эрх зүйн харилцаа үүсгэх гол үндэслэл болох хэлцлийн шинжтэй харьцуулсан, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл талаас нь судалснаараа бусад судалгааны ажлуудаас онцлогтой болно. |
en_US |