СЭЗИС - Бүтээлийн сан

Улаанбаатар хот дахь терминалуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Энхбаатар, Лхамсүрэн
dc.date.accessioned 2023-05-17T11:25:28Z
dc.date.available 2023-05-17T11:25:28Z
dc.date.issued 2023-05-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3252
dc.description.abstract Улсын хэмжээнд төмөр замаар тээвэрлэгдсэн импортын чингэлэг тээврийн хэмжээ 2022 оныг 2021 онтой харьцуулахад 45,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. (Зам тээврийн хөгжлийн яам, 2022). Өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг хангахад терминалуудын үйл ажиллагаа чухал бөгөөд 2022 он тээвэр ложистикийн салбар, терминалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын хувьд ачаа бараа бөөгнөрсөн хүндхэн сорилтыг туулсан жил болж өнгөрлөө. Терминалуудад нийтлэг талбайн ашиглалт тулах, суларсан хоосон чингэлэгийг буцаахгүй удах, ачаа олголт удаашрах, ачааг боловсруулах техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зэрэг цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр ашиггүй асуудлууд гарч байна. Судлаачийн зүгээс Улаанбаатар хот дахь терминалуудын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахад тулгардаг асуудлуудыг илрүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах зорилго тавин ажиллаа. Энэхүү терминалууд нь УБТЗ ХНН-тэй өргөн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд терминалын аж ахуйн үйл ажиллагааг төмөр замаас салгаж үзэх аргагүй юм. Иймд судалгааны зорилгодоо хүрэхийн тулд чанарын судалгааны арга болох контент анализ, ярилцлагын аргуудаар өгөгдөл цуглуулан шинжилж доорх үр дүнд хүрлээ. - Терминалуудын ачаа хүлээн авах болон хоосон чингэлэгийг буцаах үйл ажиллагаанд УБТЗ ХНН-н хүчин чадал, вагон эргэлтийн хурд нь хангалттай хүртээмжтэй биш байгаагаас талбайн ачаалал нэмэгдэх үр дагавартай байсан ба Улаанбаатар хот дахь терминалуудын салбар замын аль нь ч нэг бүтэн галт тэрэг буюу 50 галт тэрэг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалгүй байна. - Терминал ачааг буулгах үед дотоод зохион байгуулалт, ажил үүргийн биелэлттэй холбоотой салбар замын суурь бүтцийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажил цаг тухай бүрт хийгдээгүйгээс эсвэл зуны улиралд хүчтэй борооны улмаас төмөр зам усанд угаагдах зэрэг асуудлууд гарч терминалын үйл ажиллагаа доголдож байна. - Ачаатай чингэлэгийг буулгах, түүнийг талбайд байршуулах, боловсруулах, олгохтой холбогдсон үйл ажиллагаанд терминалын тоног төхөөрөмж чухал үүрэгтэй бөгөөд нийтлэг тоног төхөөрөмжийн ээлжит засвар үйлчилгээ, эсвэл түүний эвдрэл гэмтэл, тодорхойгүй хугацаагаар засварт орох зэрэг асуудлууд нь ачааг буулгах, боловсруулах, олгох үйл ажиллагааг зогсоож байна. - Ачаа олголтыг жигд зохион байгуулаагүйгээс, гаалийн сүлжээ тасрах, цаг агаарын нөхцөл байдлаас кран зогсох зэргээс шалтгаалж чингэлэгийн талбай ачаатай болон суларсан чингэлэгээр дүүрч байгаа нь терминалын хүчин чадал, түүний зай талбайн асуудал байгааг харуулж байна. en_US
dc.subject Терминал en_US
dc.subject Импортын чингэлэг тээвэр en_US
dc.subject УБТЗ ХНН en_US
dc.subject тээвэр ложистик en_US
dc.title Улаанбаатар хот дахь терминалуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах