Хураангуй:
Энэхүү судалгаанд бизнесийн туршлага нь жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн амжилтад нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг гэж тодорхойлсон. Иймд ЖДБ-ийн салбар нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг учраас түүний эрхлэгчдийн бизнесийн туршлага болон тэдний бизнесийн амжилт хоорондын хамаарлыг ойлгох нь чухал гэж үзсэн. Судалгааг чиглүүлэх гол асуултууд 1. Жижиг, дунд бизнесийн амжилтад бизнес эрхлэгчийн туршлага нөлөөлөх эсэх мөн хэрхэн нөлөөлөх вэ? 2. Жижиг, дунд бизнесийн амжилтад ямар туршлага хамгийн их нөлөөтэй вэ? Судалгааны зорилго нь жижиг, дунд бизнесийн амжилтад бизнес эрхлэгчийн туршлага нөлөөллийн талаарх эмпирик нотлох баримтыг гаргаж, аль туршлага хувьсагч хамгийн их нөлөө үзүүлж байгааг тодорхойлоход оршино.
Туршлага болон амжилтын хамаарал болон нөлөөллийг хэмжихийн тулд холбогдох RBV онол, Хүмүүн капиталын онол болон бусад судлаачдын судалгааг ашиглан Туршлагыг: салбар, удирдлага, бизнес, функциональ туршлага, болон бизнесээ мэргэжлээрээ эхлүүлсэн, Амжилтыг: борлуулалт, ашиг, ажилчдын тоо, болон өрсөлдөгчидтэй харьцуулахад борлуулалтын өсөлт болон эдгээр үзүүлэлтийн сэтгэл ханамжийн үнэлгээ гэсэн хувьсагчуудыг тодорхойлж, түүнийг асуулгын хэлбэрт оруулж шкалаар 1-ээс 5-ын хооронд өөрсдийгөө үнэлэх байдлаар асуулга боловсруулж, мөн бизнес эрхлэгчийн тухай ерөнхий мэдээлэл цуглуулах болон ЖДБ-ээр ялгах зорилгоор ерөнхий асуулга боловсруулсан. Иймд нийт 403 хүн судалгаанд оролцож түүнээс 381 бизнес эрхлэгч шаардлага хангаж түүврийн хэмжээг бүрдүүлж шинжилгээг хийх гүйцэтгэсэн.
Уг судалгаанд баталгаат чанар хангасан асуулга ашигласан эсэхийг шалгахын тулд Кронбах альфа баталгаат чанарыг шалгах аргыг ашигласан. Асуултад хамаарагдах үр дүнг боловсруулах зорилгоор судалгаанд оролцогчдын тархалтыг Kolmogorov-Smirnov шинжилгээний аргаар шалгахад хэвийн биш тархалттай (P≤0.001) байсан тул параметрик бус шинжилгээний аргуудыг ашигласан. Иймд бизнес эрхлэгчдийн ямар хүчин зүйл нөлөөлж байгааг олох зорилготойгоор Mann-Whitney U хоёр хүчин зүйлийн шинжилгээ болон Kruskal-Wallis H олон хүчин зүйлийн шинжилгээ ашиглаж нөлөөллийг шалгасан. Өгөгдөл хэвийн биш тархалттай байсан учир үр дүнг нарийвчлан судлах зорилготойгоор хувьсагч хоорондын харилцан хамаарлыг Спейрмений харилцан хамаарлын шинжилгээний арга ашигласан. Бизнес эрхлэгчдээс авсан туршлага, амжилт болон сэтгэл ханамжтай холбоотой асуултууд нь хэмжих ёстой зүйлээ хэмжих чадвартай байгааг шалгах зорилгоор Хайгуулын хүчин зүйлийн шинжилгээг (Exploratory Factor Analysis) мөн хйисэн.