СЭЗИС - Бүтээлийн сан

СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙГ БҮЛГЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ДЭЭРЭЛХЭХ ГЭМТ ЯВДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сэнгээ, Гантулга
dc.contributor.author Баярхүү, Баянжаргал
dc.date.accessioned 2023-05-17T09:10:40Z
dc.date.available 2023-05-17T09:10:40Z
dc.date.issued 2023-05-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3248
dc.description.abstract Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж тунхагласан. Ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт гэдэг нь хэн нэгнийг хүсээгүй байхад өөр хэн нэгэн болон бүлгийн хэн нэгэн түүнд түрэмгий зан авир гаргах, бие махбодь болон сэтгэл зүйн байдалд чиглэсэн хүчирхийлэл үйлдэхийг хэлнэ. (森田洋司・清永賢二, 1986) Сургуулийн орчинд хүүхдийг бүлгээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх гэмт явдал өсөн нэмэгдэж, хүүхдийн хүмүүжил, боловсрол, сэтгэц, сэтгэл зүй, ёс суртахуунд сөргөөр нөлөөлж байна. Бүлгээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх гэмт явдлын цар хүрээ өргөжих, цахим орчинд хүүхдийг бүлгээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх, энэхүү гэмт явдлын нийгмийн хор аюул нэмэгдэх чиг хандлагатай байна. (日英比較研究) Хүүхэд ялгаварлан гадуурхах, дээрэлхэх гэмт явдалд өөрийгөө буруутгах, сэтгэл зүйн гэмтэл авах, сургууль завсардах, улмаар амиа хорлох эрсдэлд хүргэх асар их хор уршигтай. Цаашилбал уг гэмт явдлын үр дагавар урт хугацаандаа нийгэм, эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөөлтэйг гадаад удсын судлаачид шинжлэн илрүүлсэн байна. Иймд уг гэмт явдлын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, энэхүү гэмт явдалтай үр дүнтэй тэмцэж буй гадаад улсын туршлагыг өөрийн улсад нэвтрүүлэх боломжийг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын онол, арга зүйг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг үндэслэн энэ сэдвийг сонгон судалсан. Сургуулийн орчинд хүүхдийг бүлгээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх гэмт явдлын агуулгыг тодорхойлж, түүнийг арга зүй, практик судалгааны эх сурвалжид үндэслэн анх удаа криминологийн онолын үүднээс цогц байдлаар судалж, энэ төрлийн гэмт явдлаас урьдчилан сэргийлэх эрх зүй, арга зүйн үндсийг боловсронгуй болгох талаар тодорхой санал-зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Хүүхэд, сургуулийн орчин, бүлгээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэх гэмт явдал, хүчирхийлэл, хохирогч, цахим орчин, цахим ялгаварлан гадуурхалт. en_US
dc.title СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙГ БҮЛГЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ДЭЭРЭЛХЭХ ГЭМТ ЯВДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Жаргалсайхан, Оюунтунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах