СЭЗИС - Бүтээлийн сан

Жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд татварын хуулийн шинэчлэлтийн үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Ганхуяг, Баасанжаргал
dc.date.accessioned 2023-05-17T07:57:48Z
dc.date.available 2023-05-17T07:57:48Z
dc.date.issued 2023-05-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3247
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд татварын хууль тогтоомжийн шинэчлэлтийн үзүүлэх нөлөөг судалж, үүссэн бэрхшээлийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг дэвшүүлсэн. 2020 оны татварын багц хуулийн шинэчлэлтээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд олон таатай боломж олгосон, олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн гэж мэргэжилтнүүд болон татварын албанаас үзэж буй хэдий ч олон нийтийн дунд татварыг дарамт гэж үзэх, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг сөрөг хандлага хэвээр байгааг татварын хяналт шалгалтын дүн мэдээнээс харж болно. Жижиг аж ахуйн нэгжүүдийн зарим хэсэг хууль тогтоомжийн дагуу тайлангаа гарган, хөнгөлөлт урамшууллаа хүртэж, хуулийн шинэчлэлттэй үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж чадаж байгаа хэдий ч хуулийн шинэчлэлтээс бий болсон эдийн засгийн өгөөжийг хүртэж чадахгүй, хэрхэн хүртэхээ мэдээгүй, ойлгоогүй байгаа хэсэг байсаар байна. Үүний учир шалтгааны тодорхойлохоор жижиг бизнес эрхлэгчдээс судалгаа авч, үр дүнг боловсруулан, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон. Татварын албанаас татвар төлөгчдөд хуулийн шинэчлэлт, тайлагнал, татвар төлөхийн ач холбогдолын талаар үе шаттай сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эргээд татвар төлөгчид үүргээ ухамсарлан, ажил бизнестээ хариуцлагатай хандах, татварын талаарх мэдлэгээ дээшлүүлэх нь чухал болохыг судалгааны ажлын үр дүн харуулж байна. en_US
dc.subject Татвар, татварын хууль, жижиг аж ахуйн нэгж en_US
dc.title Жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд татварын хуулийн шинэчлэлтийн үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах