dc.description.abstract |
Байгалийн нөөц баялаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Гэхдээ энэхүү эерэг нөлөөлөл нь байгалийн баялгийн их бага хэмжээнээс бус түүнийг хэрхэн зүй зохистой, зөв ашиглаж байгаа болон түүний үр өгөөжийг оновчтой, алсын хараатай, үр ашигтай хуваарилж байна вэ гэдгээс хамаарна.
Нүүрс экспортлогч нийт 51 аж ахуйн нэгж байна. Эдгээрээс коксжих нүүрс олборлогч гол 12 компанийн нийт хүчин чадал нь жилд 91 сая тонн. Үүнээс 1/3 орчмыг л ашиглаж байна. Энэ нь нүүрсний тээвэрлэлт, хил гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулбал экспорт нэмэгдэх өргөн боломж байгааг харуулж байна. Тээврийн зардлыг бууруулахаас гадна нүүрсийг боловсруулж чанарыг сайжруулснаар үнийг нэмэгдүүлэх шаардлага компаниудад тулгарч байна. Эрдэмтэн, судлаачид нүүрсний аж үйлдвэрийн эдийн засаг, уулын ажлын төлөвлөлт, тогтвортой хөгжил, техник технологи, бүтэц ба удирдлагын арга барилын талаар судалж, тэдгээр эрдэмтдийн дэвшүүлсэн санал зөвлөмжүүд практик үйл ажиллагаанд амжилттай нэвтэрч зарим үр дүнд хүрч байгаа ч монголын нүүрсний салбарын экспортын үнэ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, түүнийг дээшлүүлэх арга зүйн судалгаа бүрэн хийгдээгүй байна. Судалгааны ажлын хүрээнд зах зээлийн онол, зах зээлийн систем, түүхэн гарал үүсэл, Зах зээлийн онол, зах зээлийн систем, түүхэн гарал үүсэл /Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, хэмжээ, хэрэглээг тодорхойлох/, Стратегийн үнэ тогтоолт, үнэ зохиох стратеги, үнэ тогтоох ерөнхий хандлага, өртөг тооцоолол, өртөг тооцох арга, зардлын тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээ /Үнэ зохиох стратеги нь бүтээгдэхүүний үнэ цэнэ болон хэрэглэгчийн эрэлт гэх мэт өөр өөр төрлийн хүчин зүйлсээс хамаарч бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтоодог талаар, үнэ зохиох хандлага, өртөг тооцох аргууд, Зардлын бүтэц/, Гадаад худалдааны талаарх онол арга зүйн үндэс, хязгаарлалтын нөхцөл, бодлогын талаарх холбогдох онол, арга зүйг судлан холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. |
en_US |