СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМЖУУЛАЛТ АВЛИГАД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дорждэрэм, Отгонболд
dc.contributor.author Олонбаатар, Баярсайхан
dc.date.accessioned 2023-05-17T07:08:37Z
dc.date.available 2023-05-17T07:08:37Z
dc.date.issued 2023-05-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3245
dc.description.abstract Монгол Улсын Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т, олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Цахим засаглал болон авлига нь хоорондоо харилцан уялдаатай, явдаг асуудал юм. НҮБ-ээс гаргадаг индексээс үзэхэд цахим засаглалын индексээр авлига буурсан уу, авлигын индекс дээр төрийн үйлчилгээ цахимжсан уу гэсэн асуудал яригддаг. “Цахим засаглалын хөгжлийн индекс-2022 Монгол Улсын хувьд НҮБ-н гишүүн 193 орноос 2022 оны индексээр 74 дүгээр байрт бичигджээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх эхлэл тавигдсан ба улмаар Засгийн газрын 2020 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах арга хэмжээний тухай” 90 дүгээр тогтоолоор цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгтгэх чиглэл өгсөн. Өнөөдөр “E-Mongolia” нь 1.5 сая хэрэглэгчтэй 801 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг Монгол Улсын үндэсний том платформ болон хөгжсөн байна. “Авлига” нь улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд манай орны хувьд ч авлига нь нийгэмд бугшсан асуудал юм. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын Засгийн газраас (2016 онд) хийсэн судалгаагаар Монгол Улсад авлигыг бууруулахад цахим засаглалын санаачилга үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлсэн. Судалгаагаар дижиталчилал нь төрийн үйлчилгээний ил тод байдал, хариуцлага, үр ашгийг дээшлүүлэх замаар авлигын боломжийг бууруулахад тустай болохыг тогтоожээ. Иймээс уг судалгааны ажлаараа Төрийн албаны үйлчилгээний цахимжуулалт авлигад нөлөөлөх нөлөөллийг тодорхойлохоор зорьсон юм. en_US
dc.subject Төрийн албаны үйлчилгээний цахимжуулалт, авлига, нөлөөлөл en_US
dc.title ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМЖУУЛАЛТ АВЛИГАД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах