Хураангуй:
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон урт
хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т, олон улсад өрсөлдөх чадвар
бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн
тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим үндэстэн” болох уриалгыг
дэвшүүлсэн.
Цахим засаглал болон авлига нь хоорондоо харилцан уялдаатай, явдаг асуудал юм.
НҮБ-ээс гаргадаг индексээс үзэхэд цахим засаглалын индексээр авлига буурсан уу,
авлигын индекс дээр төрийн үйлчилгээ цахимжсан уу гэсэн асуудал яригддаг. “Цахим
засаглалын хөгжлийн индекс-2022 Монгол Улсын хувьд НҮБ-н гишүүн 193 орноос
2022 оны индексээр 74 дүгээр байрт бичигджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр
үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээг
цахимжуулах ажлыг эрчимжүүлэх эхлэл тавигдсан ба улмаар Засгийн газрын 2020 оны
“Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах арга хэмжээний тухай” 90 дүгээр
тогтоолоор цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний
нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгтгэх чиглэл өгсөн. Өнөөдөр “E-Mongolia” нь 1.5 сая
хэрэглэгчтэй 801 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг Монгол Улсын үндэсний том
платформ болон хөгжсөн байна.
“Авлига” нь улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэгд зүй ёсоор
тооцогддог бөгөөд манай орны хувьд ч авлига нь нийгэмд бугшсан асуудал юм.
Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон Монгол Улсын Засгийн
газраас (2016 онд) хийсэн судалгаагаар Монгол Улсад авлигыг бууруулахад цахим
засаглалын санаачилга үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлсэн. Судалгаагаар
дижиталчилал нь төрийн үйлчилгээний ил тод байдал, хариуцлага, үр ашгийг
дээшлүүлэх замаар авлигын боломжийг бууруулахад тустай болохыг тогтоожээ.
Иймээс уг судалгааны ажлаараа Төрийн албаны үйлчилгээний цахимжуулалт
авлигад нөлөөлөх нөлөөллийг тодорхойлохоор зорьсон юм.