СЭЗИС - Бүтээлийн сан

ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОНЛАЙНААР ХУДАЛДАН АВАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Баянбат, Даваазаяа
dc.date.accessioned 2023-03-23T02:08:07Z
dc.date.available 2023-03-23T02:08:07Z
dc.date.issued 2023-03-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3230
dc.description.abstract Дэлхийн эмийн сангийн үйлчилгээ 2001 оноос хойш уламжлалт хэлбэрээс онлайн вэб суурьтай платформуудад шилжин өргөжиж өдгөө е-pharmacy болж хэрэглэгчдэд цахимаар зөвлөгөө тусламж өгч, хүргэлтээр захиалсан эмийн бүтээгдэхүүнийг гэрт нь хүргэж ажилласаар улам боловсронгуй бизнесийн төрөл болон хөгжиж байна. Монгол Улсад 2014 онд анхны цахим эмийн сан нээгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт вэб дээр суурьлан e-pharmacy нийт 15, хамгийн сайн хөгжүүлэлт хийсэн 4 компани одоогоор хэрэглэгчдэд илүү танигдан үйлчилж байна. Тиймээс энэхүү вэб платформ дээр суурилсан e-pharmacy нь хэрэглэгчдэд хэрэглэхэд хэр хялбар байгаа, хэрэглэгчдийг татаж буй давуу тал, онлайн хэрэглээний нөхцөл байдал, хэрэглэгчдийг татах боломж зэргийг судлахыг зорьсон. Эмийн бүтээгдэхүүн бол онцгой нэр төрлийн бүтээгдэхүүн учраас энэхүү онлайн худалдаанд оролцож байгаа хэрэглэгчийн худалдан авалтын зан төлөвт ямар хүчин зүйлс нөлөөлдөг болохыг тодорхойлохыг хичээсэн. Дэлхийн онлайн эмийн сангийн зах зээлийн хэмжээ эзлэх хувь 2020 онд ойролцоогоор 69.25 тэрбум ам.доллар байсан ба 2028 оны эцэс гэхэд 205.3 тэрбум ам долларын орлого олох төлөвтэй байна. 2021-2028 оны хооронд зах зээлийн хэмжээ жилд 17.83% орчим өснө гэсэн таамаг байна. (https://www.fnfresearch.com/online-pharmacy-market, n.d.) Монголын хувьд мөн онлайн эмийн сангуудын өрсөлдөөн нэмэгдэж байна. Энэхүү судалгааны ажилд Улаанбаатар хотын 18-дээш насны иргэдээс түүврийн аргаар онлайнаар худалдан авалт хийсэн туршлагатай 310 хүнийг оролцуулсан. Судалгааны үр дүнгийн шинжилгээгээр эмийн бүтээгдэхүүн онлайнаар худалдан авах хэрэглэгчдийн зан төлөвт дараах дүгнэлтүүдийг хийсэн болно. Үүнд:  Онлайн эмийн сангийн давуу талууд – Эмийн бүтээгдэхүүний мэдээлэл олох, унших, харьцуулалт хийхэд амар, хүргэлтийн үйлчилгээ болон 24 цагийн эмч, эмзүйчийн зөвлөгөө авах, эмийн сонголт өргөн, худалдан авахад бусдад өөрийн өвчний нууцийг задруулахгүй зэрэг давуу талуудыг хэрэглэгчид үнэлсэн байна.  Маркетингийн идэвхижүүлэлт – Онлайн эмийн сангийн хувьд уламжлалт эмийн сангуудаас хэрэглэгчдийг татах зорилготой үнийн хөнгөлөлт, гишүүнчлэлийн хөнгөлөлт урамшуулал, төрөл бүрийн уралдаан тэмцээн, хэрэглэгчдийг идэвхижүүлсэн сурталчилгаа зэрэг маркетингийн идэвхижүүлэлтийн бодлого нь хэрэглэгчдэд таалагддаг.  Үзэл бодлын манлайлал – Онлайн эмийн сангийн хэрэглэгчдэд эмийн бүтээгдэхүүн хэрэглэсэн бусад хэрэглэгчдийн үзэл бодол, туршлага маш үнэ цэнэтэй байдаг. Тийм ч учраас өөрт болсон туршлагаа хуваалцах, ярилцах, тэмдэглэн үлдээх хэрэгцээг ойлгож вэб review хийх талбарыг хөгжүүлэх болон нийгэмд нэр нөлөөтэй нөлөөлөгч, мэргэжилтэн нарын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх зэрэг нь онлайнаар эмийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлдөг.  Вэб ашиглахад хялбар байх – Хэрэглэгчийн хувьд онлайнаар худалдан авалт хийхэд вэбийн ажиллагаа нь хялбар байх нь хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээ саадгүй хайх, эмийн мэдээллийг маш сайн бэлтгэсэн байдал, захиалга үүсгэх болон шууд эмч эмзүйчтэй холбогдоход саад бэрхшээлгүй ойлгомжтой байх нь онлайнаар худалдан авалт хийдэг хэрэглэгчдэд таалагддаг.  Бүтээгдэхүүний чанар эрсдэл – Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар дээр хэрэглэгчид маш их эргэлздэг. Уламжлалт эмийн сантай харьцуулахад бүтээгдэхүүний мэдээлэл илүүтэй авч чадаж байгаа ч мэргэжлийн эмзүйчтэй ярилцаад ууж байгаа бусад эмтэй харшилдах байдал, эмийн гаж нөлөөлөл, хэрэглэхэд үүсч болзошгүй асуудлууд, өвчний байдал зэргээр харилцан ярилцаад авахад хүндрэл үүсдэг, мөн хүргэлтийн үйлчилгээ, мэдээллийн ажилтны мэдлэг чадвар зэрэг нь хангалтгүй байгаа нь нөлөөлдөг байна. en_US
dc.subject Онлайн эмийн сан (e-pharmacy), цахим эмийн сан, хэрэгчдийн хандлага,зан төлөв (Customer Behavior), Технологийг хүлээн зөвшөөрөх онол (TAM), Төлөвлөгдсөн зан үйлийн онол (TPB), Шинэчлэл тархалтын онол (DOI) en_US
dc.title ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОНЛАЙНААР ХУДАЛДАН АВАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах