dc.description.abstract |
Манай улс нээлттэй эдийн засгийн нийгэмд хөл тавьснаас хойш өнөөг хүртэл
төрийн өмчит компаниуд ихэвчлэналдагдалтай ажиллаж, засаглалын хувьд улс төрөөс
шууд хамааралтай байдлыг шүүмжилсээр ирсэн. Энэхүү байдлыг засаж залруулах
нилээдгүй оролдлого хийсэн хэдий ч нөлөө бүхий, үр дүн сайтай шийдэл байсангүй.
Дотоодын болоод гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгож өөр
бусад хуулийн этгээдийн оролцоотой болсноор тухайн компанийн бүхий л үйл
ажиллагаа нь хөндлөнгийн хяналттай болж,бизнесийн байгууллага гэдэг жинхэнэ мөн
чанараараа ажиллаж эхлэх бөгөөд төдий хэмжээгээр компанийн болоод цаашлаад улс
оронд илүү өгөөж өндөртэй байх юм.
Санхүүжит татах олон аргуудаас хөрөнгө оруулагч, хөрөнгө босгогч хоёр талын хувьд
урт хугацаандаа харилцан ашигтай байх хувилбарыг сонгодог.
Дэлхий дахинаа санхүүжилт босгох шилдэг арга нь энгийн хувьцаагаа олон
нийтэд санал болгох буюу IPO гаргах гэж үзэж байна. Тиймээс төрийн өмчит
компаниудын хувьд ч энэ арга хамгийн тохиромжтой харагдаж байгаа юм. Сүүлийн
жилүүдэд төрийн өмчит компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах үйл явц идэвхжиж,
ингэснээр тухайн компанийн үнэлгээ, засаглал чадамжаа дээшлүүлэн олон нийтэд
сурталчлах замаар өргөжин тэлж, улмаар дэлхий дахинаа өрсөлдөх боломжууд гарсаар
байгаа билээ.
Тийм ч учраас Монгол улсын засаг захиргааны байгууллагууд төрийн өмчит
компаниудийг нээлттэй хувьцаат компани болгох үйл ажиллагааг хэлэлцэж эхлээд
байна. Түүнчлэн амжилттай яваа төрийн өмчит компаниуд IPO хийх хуулийн болон эрх
зүйн таатай орчинг Монгол улсын засаг захиргааны байгууллагууд шийдвэрлэсээр
байна. Төрийн өмчит компаниуд нь олон нийтэд нээлттэй компани болохын хүрээнд
хувьцаа эзэмшигч, засаглал болоод түүний төвлөрөл нь тухайн компанийн хувьцаааны
үнэ цэнэд хэрхэн яаж нөлөөлөх нөлөөллийг судлаж үзэх зайлшгүй шаардлага урган гарч
байгаа юм. Уг шаардагад үндэслэн компанийн засаглалын үнэлгээний түшинг онол арга
зүйн хүрээнд тодорхойлж, хувьцаа эзэмшигчийн болон засаглалын төвлөрөл нь
хувьцааны үнэ цэнэд ямархуу байдлаар нөлөөлж байгааг уг судалгааны ажлаараа
илэрхийлхийг зорьсон юм. |
en_US |