Хураангуй:
Сэдвийн судлагдсан байдлын хүрээнд ажлын сэтгэл ханамж, удирдагч дагалдагчийн солилцооны онолын гадаадад болон монголд хийгдсэн судалгааны ажилуудтай танилцаж үзсэн. Ингэхдээ тухайн онолд нөлөөлөгч хүчин зүйлүүд мөн тухайн онол нь өөрөө ямар хүчин зүйлд нөлөөлдөг тухай авч үзсэн. Өөрөөр хэлбэл харилцан хамааралын тухай гэж хэлж болно.
Судалгааны онолын хэсэгт ажлын сэтгэл ханамж болон удирдагч дагалдагчийн солилцооны онол гэж яг юу болох, үүсэл хөгжил, ямар хэмжигдэхүүнүүдээр хэмжиж болох, хамааралтай хүчин зүйлүүдийн талаар судалсан. Зарим нэг зөвлөмжүүдийг оруулж өгсөн.
Судалгааны шинжилгээний хэсэгт Ажлын сэтгэл ханамж болон УДС-ны онолын хэмжигдэхүүнүүдийг тодорхойлон бүлэгт хувааж хоорондын хамаарлыг шалгасан. Эндээс ажлын сэтгэл ханамжийн шууд удирдлага гэсэн хэмжигдэхүүнд мэргэжлийн хүндлэл гэсэн УДС-ны хэмжигдэхүүн нөлөөлдөг болох нь батлагдсан. Мөн харилцан нөлөөлөл нь байгууллагын харилцаа, эрх чөлөө зэрэгт нөлөөлж байсан.