СЭЗИС - Бүтээлийн сан

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батнасан, Мөнгөннахиа
dc.contributor.author Эрдэнэбат, Ууганчимэг
dc.date.accessioned 2023-02-16T06:00:32Z
dc.date.available 2023-02-16T06:00:32Z
dc.date.issued 2023-02-16
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3217
dc.description.abstract Барилгын салбарын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай, төсөв, цаг хугацаа, чанарын эрсдэл өндөртэй, хүн хүч, мэргэжлийн ур чадвар их шаарддаг, ажлын үр дүнг гэрээний хугацаанд чанартай хүлээлгэн өгөх шаардлагатай, захиалагч гүйцэтгэгч нарын харилцан итгэлцэл дээр тогтдог онцлогтой. Барилгын салбар нь хөгжиж буй оронд маш ирээдүйтэй салбар төдийгүй хөрөнгө оруулалтын нэг түгээмэл хэлбэр бөгөөд мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд энэхүү хөрөнгө оруулалтын хэлбэрийг хэт ашгийн байдлаар харж, хариуцлагыг орхигдуулдаг нь тулгамдсан асуудлын нэг юм. Иймээс барилгын ажлын хариуцлага өндөртэйг ойлгуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна. Барилгын ажил нь хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч гээд олон оролцогч талтай бөгөөд эдгээрээс нөлөөлөх хүчин зүйл, барилгын зураг төсөл, барилгын норм дүрэм болон бусад үйл ажиллагаанаас шалтгаалан үүргийн зөрчил үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Иймд судалгааны ажлын хүрээг үүргийн зөрчил гэдэг ойлголтоор тодорхойлж, практикт гэрээний үр дүнд хүрэхэд гэрээний эхлэлээс дуусах үе шатанд эрсдлүүдийг тооцоолон урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлыг судлан гэрээний нөхцлийг сайжруулах, мөн шүүхийн практикт хэрхэн шийдвэрлэж байгааг судлан, богино хугацаанд, мэргэжлийн шийдвэрлэх боломж дээр дүгнэлт санал дэвшүүлэх зорилготой. en_US
dc.subject Ажил гүйцэтгэх гэрээ  Ажлын үр дүн  Гэрээний нөхцөл  Үүргийн зөрчил  Шүүхийн практик en_US
dc.title Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн зарим асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Лхагвасүрэн, Хаш


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах