dc.description.abstract |
Ногоон зээлийн зах зээл дэлхий дахинаа маш хурдацтай өссөн
хөгжиж ногоон бизнесийг ихээр дэмжих болсон. Олон улсад нэвтрээд аль хэдийнээ үр
дүнгээ өгсөн ба манай оронд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Манай орны
нийт зээлийн 1.2 хувийг эзэлж байна. Ногоон зээл нь иргэн болон аж ахуй нэгжид
жилийн 8-9 хувийн хүүтэй байх ба БОАЖЯ-наас тус зээлийн эх үүсвэрт зориулж
гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хас банканд 1.8 тэрбум, Хаан банканд 800
сая, Төрийн банканд 400 сая төгрөгийг 2019 оны 8-р сард төсвөөс олгон шилжүүлсэн
байна. Гэсэн хэдий үр дүн сайнгүй буюу 1 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүний үндсэн
шалтгаанууд бол зээлийн хэт өндөр шаардлага болон иргэдийн мэдлэг, олгох
байгууллагуудын хүртээмж бага байгаагаас гэж үзэж байна. Мөн цаашид манай
оронд “ Ногоон зээл” нь хөгжих асар их боломжтой ба хүртээмжтэй байдлыг хэрхэн
нэмэгдүүлэх талаар эрэлхийлсэн судалгаа шинжилгээ хэрэгтэй тул энэхүү судалгааны
ажлаараа тэрхүү арга , замуудыг тодорхойлохыг зорилоо. |
en_US |