Хураангуй:
Хувьцааны төвлөрөл аливаа компанийн зорилго, үйл ажиллагаа, үнэ цэнэд хэрхэн нөлөөлдөг талаарх асуудал олон жилийн турш эрдэм шинжилгээний судалгааны ажлын чухал сэдэв байсаар ирсэн билээ. Уг сэдвийн олон улсад судлагдсан байдал нь өндөр хэдий ч дотоодод судлагдсан байдал бага учраас энэхүү сэдвийг гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн юм.
2022 оны 1-р хагаст Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ХХК-ийн хийсэн төвлөрлийн судалгаанаас үзэхэд I ангиллын 22 компанийн төвлөрлийн хувь 80.4% ба эдгээр компаниудын хувьцаа 71 хувьцаа эзэмшигчдэд төвлөрсөн байна.
Иймээс хувьцааны төвлөрөл Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй компаниудын үнэлгээнд хэрхэн нөлөөлөхийг гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр уг судалгааны ажлыг хийлээ.