dc.description.abstract |
Хөрөнгө оруулалтын банк нь хөрөнгийн зах зээл дээр андеррайтер, брокер, дилерийн үйл ажиллагаа голчлон хийхээс гадна санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллага юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болохоос гадна санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг.Банк нь 14-өөс 15 дугаар зууны үед Италийн Венец хотод үүсээд тухайн үеийн худалдааны харилцааны хөгжлийн үр дүнд хурдацтай хөгжсөн бөгөөд үүнийг дагаад эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон гэж үздэг. Гэвч Монгол улсын хувьд хөрөнгө оруулалтын банкны тухай ойлголт, хөгжил, хууль тогтоомж төгөлдөржөөгүй байгаа билээ. Иймд хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь аливаа улсын эрх зүйн орчинд төдийгүй, эдийн засагт ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү судалгааны ажлыг бичихдээ Монгол улсын хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн орчин, түүний нийгэм, эдийн засагт нөлөөлөх хүчин зүйл, үзүүлэлтийг судалж, хууль зүйн зохицуулалтыг бий болгох, цаашлаад олон улсын хөрөнгө оруулалтын банкуудад мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг судласан болно. |
en_US |