Хураангуй:
Монгол улсын хүрээнд алсын хараа 2050, шинэ сэргэлтийн бодлого гэх мэт
монголын цаашдын ирээдүйг тодорхойлсон томоохон бодлогуудад уул уурхайн
бүтээгдэхүүний бирж байгуулна гэж тусгасан байдаг. Учир нь Монгол улсын нийт
экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн (чулуун нүүрс 44%, зэс 30%) эзэлж
байгаа нь монгол улсын эдийн засаг уул уурхайн олборлолт, экспортоос хэрхэн
хамааралтай болохыг харуулж байна. Салбарын үзүүлэх нөлөө асар их боловч уул уурхай
худалдаа нь зохион байгуулалт муутай гадаадын биржид худалдаалахаар дэлхийн зах
зээлийн үнээс асар бага үнэлгээтэй борлуулж байгаа нь энэ салбараас олох орлогыг
үлэмж хэмжээгээр бууруулж байгаа учир мэргэжилтнүүд өөрсдийн уул уурхайн
бүтээгдэхүүний биржтэй байх н зөв гэж үзэж дараа оны 7 сарын нэгнээс хэрэгжүүлэхээр
болоод байгаа юм. Цаг үеийн чухал сэдэв учир уг сэдвийг сонгон өөрийн мэргэжлийн
хүрээнд Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах шаардлагатай эсэх,
эрсдэл болон давуу тал, өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй орхигдсон зүйл
байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийлээ.