Хураангуй:
Уг судалгааны ажлаар сүүлийн 30 гаруй жил эрчимтэй хөгжиж буй дэлхийн санхүүгийн зах зээлийн бүрдэл хэсэг болох үүсмэл санхүүгийн хэрэгслийг Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдах боломжийг онолын мэдээлэл, Ази тивийн улс орнуудын туршлага, зах зээлийг харьцуулах, болон фокус ярилцлагын аргаар тодорхойлохыг зорилоо. Судалгаанаас харахад биржийн бүтээгдэхүүнүүд нэвтрэх бүрэн боломжтой ба ингэснээр суурь зах зээлийн хэлбэлзэл багасаж хөрвөх чадварын үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Азийн орнуудын санхүүгийн салбарын хөгжлөөс дүгнэлээ. Мөн манай оронд уг үүсмэл хэрэгслүүдээс фьючерс болон опцион хамгийн тохиромжтой бөгөөд зохицуулалтыг илүү нарийн гаргах шаардлагатай хэмээн дүгнэлээ.