СЭЗИС - Бүтээлийн сан

Хувь хөрөнгө оруулгчдын зан төлөв ба санхүүгийн чадамж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Рэнчинсамбуу, Болорчулуун
dc.contributor.author Ганзориг, Алтангэрэл
dc.date.accessioned 2023-01-31T11:52:57Z
dc.date.available 2023-01-31T11:52:57Z
dc.date.issued 2023-01-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3182
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд Монгол улсад дотоодын хувь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах идэвх нэмэгдэж хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс их болсон. Энэ нь нэг талаараа хөрөнгө мөнгө өсгөх боломжийг бий болгож байгаач нөгөө талаараа өндөр эрсдэл хүлээж алдагдалд орох магадлалыг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил тааруу байдаг төдийгүй хөрөнгө оруулагчдын мэдлэг, туршлага хангалттай сайн биш байдаг. Үүний нэг шалтгаан нь дотоодын хувь хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө ямар зан төлөвтэй, эрсдэл даах чадамж болон эрсдэлд хандах хандлагын хувьд хэр хэмжээнд байгааг мэдэхгүйгээр хөрөнгийн зах зээлд оролцох явдал юм. Энэхүү судалгаагаар хувь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг зан төлөвийн төөрөгдлүүдийг илрүүлж, санхүүгийн чадамж болон эрсдэлд хандах хандлагыг нь үндэслэн хөрөнгө оруулагчдын төрлийг тодорхойлох зорилготой. Мөн хөрөнгө оруулагчийг төрлөөр нь ангилж тухайн ангилалд тохирох хөрөнгө оруулалтын багцыг санал болгох зөвлөмжийг боловсруулна. Энэ нь тухайн хөрөнгө оруулагчид өндөр эрсдэл хүлээх магадлалыг бууруулах юм. Уг судалгаанд хөрөнгө оруулагчийг тодорхойлох анкет тестийг олон улсын хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хөрөнгө оруулагчийг тодорхойлох тест болон дотоодын судалгааны ажлуудыг судлан боловсруулж анкет тестийн арга зүйг ашигласан. Судалгааны хүрээнд хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт сонирхогчид, арилжаачид болон СЭЗИС-ийн оюутнуудаас бүрдсэн 202 хүнээс анкет тестийн аргаар судалгаа авсан. Үр дүнд нь зан төлөвийн төөрөгдлүүдээс Төлөөллийн гажуудал хандлага (Representativeness bias), Оюун санааны бүртгэлийн гажуудал хандлага (Mental accounting bias), Зангууны гажуудал хандлага (Anchoring bias), Харамсахаас зайлсхийх (Regret aversion bias), Алдахаас зайлсхийх (Loss aversion bias) гажуудал хандлага өндөр илэрсэн. Үүнээс дүгнэхэд дотоодын хувь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад өмнө олж авсан мэдээ мэдээлэл, мэдлэг ойлголт, туршлага нь шийдвэр гаргалтад илүү нөлөөлдөг байна. Судалгаанд оролцогчдыг эрсдэлийн чадамж (Risk capacity) болон эрсдэлийн хандлагаар (Risk attitude) нь оноо өгч үнэлсэн ба уг 2 үзүүлэлтийн аль бага гарсан оноогоор нь тухайн хөрөнгө оруулагчийн төрлийг тодорхойлж өгсөн. Судалгааны үр дүнд хөрөнгө оруулагчдын ихэнх нь эрсдэлийн чадамж (Risk capacity) дээр өндөр оноотой байсан хэдий ч эрсдэлийн хандлагын (Risk attitude) хувьд оноо нь эрсдэлийн чадамжаас (Risk capacity) доогуур гарсан тул хөрөнгө оруулагчийг тодорхойлоход эрсдэлийн хандлагын (Risk attitude) оноо гол нөлөө үзүүлсэн. Судалгааны ерөнхий үр дүнд “Safety”, “Very сonservative”, “Conservative”, “Moderate” гэх дөрвөн төрлийн хөрөнгө оруулагч илэрсэн. en_US
dc.subject Хувь хөрөнгө оруулагч, эрсдэл даах чадамж, эрсдэлийн хандлага, зан төлөвийн төөрөгдлүүд, хөрөнгө оруулагчийн төрөл en_US
dc.title Хувь хөрөнгө оруулгчдын зан төлөв ба санхүүгийн чадамж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах