Хураангуй:
Арилжааны банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж актив талын хөрөнгүүдэд хувиарласанаар ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийн өгөөж, цэвэр ахиуц ашиг гэх мэт банкны харьцаа үзүүлэлтүүд дагаад өөрчлөгддөг билээ. Эдгээр харьцаа үзүүлэлтүүдээс гадна макро эдийн засгийн үзүүлэлтүүд тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүн мөнгөний нийлүүлэлт зэргүүд нь тухайн банкны хөрвөх чадварын эрсдэлд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлж ашигт ажиллагааны харьцаа үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй нийцэж байгаа эсэхийг тодорхой болгоход энэхүү судалгааны ажил чиглэгдэнэ.Манай улсын банкны салбарын хөрвөх чадварт нөлөөлөгч хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн регрессийн загвар ашиглан тодорхойлохын тулд гадаад буюу макро 4 үзүүлэлт, дотоод буюу “Богд банк” ХК-ний санхүүгийн тайлан дээрх тоон мэдээллийг ашиглан тооцсон 5 харьцаа үзүүлэлтүүдийг тооцоолон авсан.