СЭЗИС - Бүтээлийн сан

КОВИД 19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА: ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гэрэлчулуун, Ичинноров
dc.contributor.author Алтанцоож, Мөнхзаяа
dc.contributor.author Ганболд, Бямбадалай
dc.date.accessioned 2023-01-31T05:58:17Z
dc.date.available 2023-01-31T05:58:17Z
dc.date.issued 2023-01-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3178
dc.description.abstract 2019 онд БНХАУ-д Ковид-19 цар тахал анх бүртгэгдэж 2020 он дэлхий даяар цар тахлын жил болж өнгөрсөн ба одоо ч зарим улс орон цар тахлаас үүдэлтэй хөл хорионы хүчийг сулруулаагүй, хил гаалийн хууль тогтоомжоос үүдэн бизнесийн үйл ажиллагаа асуудалтай хэвээр байна. Манай улсын хувьд Ковид-19 цар тахал олон улсад бүртгэгдэж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ аван ажилласан. Гэвч 2020 оны 3-р сард Монгол улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээр хилээ хаах, агаарын зорчигч тээврийг зогсоох, гадаад орнуудаас ирсэн зорчигчдыг хөл хорионы дэглэмд байлгах, бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоох, албан байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Ингэснээр Ковид-19 цар тахлын халдварын тохиолдлыг маш бага хэмжээнд барьж чадсан байна. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас манай улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учирсан юм. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом саарсан нь тус улстай хийх гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд экспортын барааны үнийг огцом бууруулж, тээвэр, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбаруудад хүндрэл учруулсан. Улмаар 2020 оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувийн бууралттай гарсан нь Монгол улсын эдийн засагт томоохон хүндрэлийг бий болгосон байна. Иймээс энэхүү судалгаа нь Монгол улсын олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний манлай үйлдвэрлэлүүдээс сонгон авч тэдгээрийн санхүүгийн тайлангийн тоон мэдээлэлд үндэслэн Ковид-19 цар тахлын нөлөөллийг эконометрикийн арга /панел шинжилгээ/ болон чанарын судалгааны аргаар дүн шинжилгээ хийж түүн дээр санал зөвлөмж боловсруулах зорилготой юм. Ингэхдээ сэдвийн судлагдсан байдал болон олон улсын кейс судалгааны ажлуудыг харьцуулан үзэж тэдгээрийн олон давтамжтай ашигласан судалгааны арга зүйг авч хэрэгжүүлэхийг зорьсон. Монгол улсын хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг нийт 33 салбарт ангилдаг ба хүнсний үйлдвэрлэлийн салбар нь улсын хэмжээнд нийт үйлдвэрлэлээрээ эхний 5-д жагсдаг эдийн засгийн голлох салбар юм. Тус салбар нь Монгол улсын нийт үйлдвэрлэлийн 2018 онд 26,2%, 2019 онд 26,4%, 2020 онд 20,5%-ийг эзэлж байсан. Тус салбарт үзүүлсэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн шинжилгээг 2 аргаар хийж үзэхэд үр дүнд нь Ковид-19 цар тахал нөлөөлөөгүй буюу зах зээлийн байр суурьт ач холбогдол үзүүлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. en_US
dc.subject Ковид-19 цар тахал, Ковид-19 цар тахлын нөлөөлөл, Хүнсний үйлдвэрлэлийн салбар en_US
dc.title КОВИД 19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА: ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Сайнбаяр, Батзориг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах