СЭЗИС - Бүтээлийн сан

Нейроменежмент: Байгууллагын ёс суртахуунтай шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийн онолын судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Суурь, Болдсайхан
dc.date.accessioned 2023-01-31T05:38:36Z
dc.date.available 2023-01-31T05:38:36Z
dc.date.issued 2023-01-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3177
dc.description.abstract Судалгааны ажлаараа судлагдсан байдлын судалгаа хийж системчлэгдсэн бус буюу хүүрнэл судалгааны тойм бичих арга зүйд суурилан, байгууллагын хүрээн дэх нейроэтик, нейро ёс суртахууны чиглэлийн асуудлуудад төвлөрч хийгдсэн судалгаануудыг судалж, сэдэвчилсэн судлагдсан байдлын судалгаа хийж, дүгнэлт гарган, цаашид судлагдсан байдлын судалгаа, нейро шинжлэх ухааны энэ чиглэлийн туршилтын болон эмпирик судалгаа хийх судлаачдад онол, арга зүйн үүднээс санал зөвлөмж боловсруулах нь судалгааны зорилго тавьсан. Дээрх зорилгын хүрээнд судлагдсан байдлын судалгаа гэж юуг хэлэх талаар онолын ойлголт, гүйцэтгэх арга зүй, судлагдсан байдлын судалгааны төрөл, нейро шинжлэх ухааныг ашиглан хүний ёс суртахуун болон ёс зүйн асуудлыг нарийвчлан судалж, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс, мөн ёс суртахууны асуудал нь байгууллагын хэмжээнд ямар нөлөө үзүүлж байгааг анагаах ухааны багаж, хэрэгслүүдийг ашиглан судалсан судалгааны ажлуудыг судлан, тойм бичиж, дүгнэлт гарган, санал зөвлөмж өгөх зорилтууд дэвшүүлсэн. Ёс суртахууны шийдвэр гаргалт нь дан ганц танин мэдэхүйн үйл явцаар хэмжигдэхээ больж сэтгэл хөдлөл илүү давамгайлах болсон бөгөөд танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хос үйл явцыг хэр удирдаж чадсанаас ёс суртахуунтай, сайн үр дагавар бүхий шийдвэр гаргаж чаддаг. Ёс суртахууны шийдвэр гаргалтад эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар, бусдыг энэрэх сэтгэл нь чухал нөлөөтэй бөгөөд эмпатик байдал өндөртэй хүмүүсийн өгөөмөр сэтгэл нь нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байсан. Түүнчлэн хүмүүс аливаа шийдвэр гаргахад ухамсаргүй оюун санаа нь түрүүлж ажилладаг бөгөөд ухамсартай сэтгэсэн бодлын цаана ухамсаргүй бодол нь түрүүлж шийдвэр гаргасан байдаг бөгөөд өөрийгөө хянах өндөр чадвар нь ёс суртахууны шийдвэр гаргалтад нөлөөлдөг бөгөөд аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг хэдий ч сэтгэл хөдлөлийг бууруулдаг байна. Ёс суртахууны шийдвэр гаргалтад нөлөөлөх тархины идэвхжилийг EEG, fMRI болон бусад хэмжигч багаж ашиглан судлахад тархины PFC, DLPFC, VPFC, OFC зэрэг бүсүүд илүү их идэвхжиж байгааг харуулсан бол тархины VMPFC-ийн гэмтэл нь хүний ёс суртахуунлаг чанарыг бууруулж, ашигтай болон аюулгүй шийдвэр гаргах чадварт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. en_US
dc.subject Судлагдсан байдлын судалгаа en_US
dc.subject СБТ en_US
dc.subject ёс зүй en_US
dc.subject ёс суртахуун en_US
dc.subject нейро шинжлэх ухаан en_US
dc.subject нейро en_US
dc.subject нейроэтик en_US
dc.subject эмпати en_US
dc.subject хос процесс en_US
dc.subject сэтгэл хөдлөл en_US
dc.subject танин мэдэхүй en_US
dc.subject ёс суртахууны дилемма en_US
dc.subject өөрийгөө хянах чадвар en_US
dc.subject ухамсаргүй оюун ухаан en_US
dc.subject шийдвэр гаргалт en_US
dc.subject тархи судлал en_US
dc.subject онолын судалгаа en_US
dc.subject судлагдсан байдлын тойм en_US
dc.subject хүүрнэл тойм en_US
dc.subject ёс суртахууны шийдвэр гаргалт en_US
dc.subject Тархи судлалын шинжлэх ухаан en_US
dc.title Нейроменежмент: Байгууллагын ёс суртахуунтай шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийн онолын судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах