СЭЗИС - Бүтээлийн сан

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor П, Одгэрэл
dc.contributor.author Баярсайхан, Оюу
dc.date.accessioned 2023-01-30T10:55:48Z
dc.date.available 2023-01-30T10:55:48Z
dc.date.issued 2023-01-30
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3175
dc.description.abstract 2020 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэглдсэн найруулгын хүрээнд хэрэгжилтийг судлах зорилгоор судалгааны ажлын сэдвийг сонгосон. Энэхүү сэдвээр судалгааны ажил бичсэнээр татварын хуулийн багц өөрчлөлт тэр дундаа ААНОАТ аж ахуй нэгжийн орлогын албан татварын талаар өмнөх хуулийн заалтаас шинэчлэгдсэн байдал болон харьцуулалтыг мөн аж ахуй нэгжүүдэд хэрхэн ямар боломж бололцоо болон татварын ачааллыг хэрхэн багасгаж дэмжлэг үзүүлсэн талаар судласан. Шинэчлэлтүүдээс 2 хүчин зүйлийг сонгон авч тус хуулийн хэрэглэгчдээс судалгаа аван судласан. Судалгааны үр дүнд орлогын албан татварын хувь хэмжээ шатлалтай болж байгууллагын орлоготой уялдсан нь маш том дэмжлэгэ болж байгаа нь харагдаж байна. Мөн Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангийн талаар нягтлан бодогчид мэдээлэл дутмаг байна. Хуулийн шинэчлэлтээс үүссэн зүйл заалтыг нарийн тодорхой ойлгомжтой байдал ихэд алдагдсан гэдэг нь мөн нотлогдож байна. Шинэчлэгдсэн хуулийн дагуу тайлаг гаргасан жишээ “ААА” компаний ААНОАТ-н тайлан дээр санал дүгнэлт өгсөн. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс ажиглахад татварын шинэчлэлгдсэн зүйл заалтыг урвуу ашиглаж татварын хувь хэмжээ буурсан мөн буцаан олголтоор татварын хөнгөлөлт эдлэхийн тулд зарим ААН-үүд шинэ компани байгуулан татвар ногдох орлогыг тараан байршуулж татварын ачааллыг зохиомлоор бууруулах таатай нөхцөл бүрдэх боломжтой харагдаж байна. Мөн иргэн хувь хүн дээр и-баримт бүртгүүлэн татвар ногдох орлогоос хасагдах зардалд хүлээн зөвшөөрдөг болсон тул энэ нь ААН-үүд зардлаа зохиомлоор өсгөн өөрийн ойр дотны хүмүүсээр и-баримт шивүүлэн, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэмэгдүүлэн татварын зардлаа багасгах тохиолдол гарах боломжтой байна. Мөн эдгээр эрсдлүүдийг аудитын компанид ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн аж ахуйн нэгжийн хяналт шалгалтын үеэр олж зөрчлийг арилгуулж байсан бөгөөд аудитын тухай хуулийн дагуу тухайн компаниудын нэр хаяг ил гаргах боломжгүй юм. Иймд тухайн эрсдлүүдээс цаашид сэргийлэн хуульд шинэчлэл хийх хэрэгтэй бөгөөд үүнд ашиглахад нэмэр болох үүднээс санал дэвшүүлж байна. Мөн цаашид татварын хуулийн зорилгыг хангахад урвуу нөлөөлөх зүйл заалтуудыг судлаж үргэлжлүүлэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэхэд чухал зүйлсийн нэг юм. en_US
dc.subject орлогын албан татвар, хууль en_US
dc.title АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах