dc.description.abstract |
Тогтвортой хөгжил гэдэг ойлголт нь хүн төрөлхтөн, улс орнуудын
хувьд хамгийн чухал нэн тэргүүний асуудал болоод нэлээд хугацааг өнгөрөөж байна.
Одоогоор дэлхийн 193 улсын хүрээнд ТХ-ийн индексийг боловсруулж байна. Хүчтэй
эдийн засагтай улс орнуудын хувьд дээрх үнэлгээ өндөр байгаа бол хөгжиж буй улс
орнууд харьцангуй доогуур үнэлгээтэй байгаа билээ. ТХ-ийн тухай ойлголт нь хүн
төрөлхтний оршин тогтнохтой холбоотой асуудал бөгөөд байгаль орчин нийгэмдээ
ээлтэй байж, засаглалаа сайжруулах замаар, улам өсөж байгаа хэрэгцээг, хязгаарлагдмал
нөөцөөр урт удаан хугацаанд хангах, мөн ирээдүй хойчдоо үлдээх өвийн тухай юм.
Энэхүү ойлголт бүхий л салбарт нэвтэрч байгаагийн нэгэн адил бизнесийн салбарт
нэвтэрч, компанийн хувьд өөрийн байр суурийг эзлээд байна. Тогтвортой байдал гэсэн
ойлголтыг нийгмийн талаас нь буюу макро төвшинд, мөн аж ахуй нэгж байгууллагын
тогтвортой байдал буюу микро төвшинд авч үздэг.
“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа
явуулж буй бизнесийн байгууллагууд тэр дундаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн
компаниудын оролцоо маш чухал юм. Үүнтэй холбоотойгоор байгаль орчин, нийгэм,
засаглал (БОНЗ)-ын шалгуур бүхий үйл ажиллагааг сайн хэрэгжүүлэх нь компанийн
үнэлгээнд хэрхэн нөлөөлөх тухай асуудал судлаачдын гол анхаарах зүйл болоод байгаа
билээ. Иймд хувийн хэвшлүүд тэр дундаа хүнс, хөнгөн үйлдвэрүүд тогтвортой хөгжлийн
зорилтыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллаж байгаа эсэх, бизнесийн байгууллагуудын
уг зорилгод үзүүлж буй нөлөөллийг тодорхойлохоор судалж байгаа билээ.
Энэхүү судалгаа нь МУ-ын ТОП-20 аж ахуйн нэгж байгууллагуудаас (ААНБ) хүнсний
үйлдвэрлэлийн салбарын компаниудын тогтвортой байдлыг үнэлэн дүгнэж, санал
зөвлөмж боловсруулах зорилготой.
Судлагдсан байдлын судалгааны хүрээнд гадаад болон дотоодын судлаачдын хийсэн
судалгаа шинжилгээний ажлуудыг уншин судалж олон давтагдан ашиглагдсан аргуудыг
тодорхойлсон. |
en_US |