СЭЗИС - Бүтээлийн сан

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ХАМТЫН СТРАТЕГИД НӨЛӨӨЛӨХ НЬ (Аялал жуулчлалын салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Олзвой, Мөнх-Од
dc.date.accessioned 2023-01-24T04:58:50Z
dc.date.available 2023-01-24T04:58:50Z
dc.date.issued 2023-01-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3165
dc.description.abstract Энэхүү мастерын судалгааны ажлын зорилго нь бизнесийн орчныг тогтворгүй, тодорхойгүй болгодог хүчин зүйлсээс үүдэн аялал жуулчлалын салбарын хөгжил, оролцогч талуудын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хэрхэн явагдаж байна, хамтын ажиллагааны нөхцөл байдал, хамтын ажиллагааг ямар үед хэрхэн хэрэгжүүлж, ямар арга хэлбэрээр явагдаж байгааг хамтын стратегийн онолын хүрээнд тодорхойлон хэмжиж аялал жуулчлалын салбар дахь оролцогч талуудын уялдаа холбоо хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжит хувилбар, санал зөвлөмжийг бичихэд оршино. Аялал жуулчлалын салбар нь дэлхий дахинд өргөжин тэлж, хурдацтай өсөн хөгжиж буй салбар юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд 2020 гэхэд нийт жуулчны тоо 1.4 тэрбум, 2030 онд 1.8 тэрбум хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Олон улсын жуулчид хөгжиж буй орнууд болох Ази, Латин Америк, Төв болон зүүн Европ, Ойрх Дорнод, мөн Африкийн орнуудаар аялах сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орноор аялах жуулчдын өсөлтийн хувиас хоёр дахин их буюу 2030 он гэхэд 4.4 хувьд хүрэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд нийт аялагчдын 57 хувь нь хөгжиж буй орнуудыг зорин, харин 43 хувь нь өндөр хөгжсөн орнуудаар аялна гэсэн тооцооллыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргажээ. Pforr болон Hosie (2009) нарын үзэж байгаагаар аялал жуулчлалын салбар дэлхий хамгийн том буюу жилд ач холбогдол нь ойролцоогоор 25 хувиар өсөж байгаа салбар ажээ. Энэ талаар Alsos, Eide болон Madsen (2014) нар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад аялал жуулчлалын салбарын өсөлтийн хувь хэмжээ ДНБ-ий өсөлтийн хувь хэмжээнээс давсан талаар дурджээ. Хамгийн чухал нь энэ салбарын асар том хурдацтай өсөлт хийх чадвар нь шинэ бүтээгдэхүүн, туршлагыг санал болгох чадвар дээр үндэслэгдсэн байгаа нь нотлогджээ. en_US
dc.subject бизнесийн орчин, тодорхойгүй байдал, хамтын стратеги, аялал жуулчлал en_US
dc.title БИЗНЕСИЙН ОРЧНЫ ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ХАМТЫН СТРАТЕГИД НӨЛӨӨЛӨХ НЬ (Аялал жуулчлалын салбарын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах