СЭЗИС - Бүтээлийн сан

Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батболд, Болорсувд
dc.contributor.author Авирмэд, Отгонпүрэв
dc.date.accessioned 2023-01-23T11:16:33Z
dc.date.available 2023-01-23T11:16:33Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3160
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар өндөр хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй орон гэсэн 3 ангиллын хувьд байгаль орчны Кузнецын муруйг тооцоолон, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад орлого, эрчим хүчний хэрэглээ, байгалийн баялаг, худалдааны нээлттэй байдал, хотжилт болон инновац хэрхэн нөлөөлдөг болохыг судлахыг зорилоо. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур жил бүр дунджаар цельсийн 0.74 ± 0.18 хэмээр нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн дулааралтай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт нэмэгдсээр байна. Уур амьсгалын өөрчлөлт улам бүр нэмэгдэж байгаагийн илрэл бол хэд хэдэн жил дараалан тохиолдож буй Африк тив дэх ган гачиг, Өмнөд Ази дах түүхэнд тохиолдож байгаагүй их хэмжээний үер, зуны хэт халалт болон ган гачиг зэрэг багтана. Үүний эсрэг дэлхийн дахиныг хамарсан олон үйл ажиллагаа тухайлбал НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, COP уулзалтууд, Киотогийн протокол, Парисын хэлэлцээр хийгдсэн бөгөөд улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэн тогтвортой хөгжлийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад өндөр хөгжилтэй орны байгаль орчны Кузнецын муруй N хэлбэртэй, хөгжиж буй оронд урвуу харсан U хэлбэртэй, харин буурай хөгжилтэй оронд урвуу харсан N хэлбэртэй байна. Нийт улс орнуудын байгаль орчны Кузнецын муруй N хэлбэртэй тодорхойлогдсон ба эргэлтийн цэг 18907.7$ болон 96315.54$ байна. Энэ нь нэг хүнд ногдох орлого дунджаар 18 мянган долларт хүрэх хүртэл орлого нэмэгдэхэд ялгаруулалт нэмэгдэх ба тухайн цэгээс эхлэн орлого нэмэгдэхэд ялгаруулалт буурна. Харин нэг хүнд ногдох орлого дунджаар 96 мянган долларт хүрэхэд орлого нэмэгдэхэд ялгаруулалт нэмэгдэж эхлэхийг илэрхийлж байна. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр зөвхөн өндөр хөгжилтэй оронд эрчим хүчний хэрэглээ нүүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж байна. Мөн буурай хөгжилтэй орнуудад байгалийн баялаг бохирдлыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудад хотжилт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулдаг гэсэн үр дүн гарсан. en_US
dc.subject Байгаль орчны Кузнецын муруй, нүүрсхүчлийн хий, хөгжлийн түвшин, панел ХБКА en_US
dc.title Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ en_US
dc.title.alternative The Economic Determinants of Carbon Dioxide Emissions en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Дагиймаа, Түвшинжаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах