СЭЗИС - Бүтээлийн сан

ХАППИ ТАУН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨСӨЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэр-Очир
dc.contributor.author Эрдэнэ-Очир, Пүрэвмаа
dc.contributor.author Бямбадорж, Ням-Од
dc.date.accessioned 2023-01-23T11:02:19Z
dc.date.available 2023-01-23T11:02:19Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3156
dc.description.abstract Барилгын салбар нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад макро эдийн засгийн хүчин зүйлсээс хүчтэй хамааралтайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг. Үл хөдлөх эд хөрөнгө нь хүний чухал үндсэн хэрэглээний нэг төдийгүй үнэ цэнэ нь үргэлж өсөж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж тасралтгүй эргэх мөнгөн урсгалын нилээдгүй хэсгийг бүрдүүлж байдаг. Өнгөрсөн онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр инфляци, бодлогын хүү өсч зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол бий болж иргэдийн худалдан авах чадвар бууралттай байна. Манай орны хувьд барилгын материалын 60 орчим хувийг импортолдог учир материал, тээвэрлэлтийн үнэ огцом өсч барилгын компаниудад санхүүжилтийн хүндрэл тулгараад байна. Энэхүү төслөөр дамжуулан санхүүжилтгүйн улмаас дундаа зогссон “Хаппи Таун” компанид хөрөнгө оруулалт татах боломжуудыг судалж шаардлага хангасан тохирох хувилбарыг санал болгоно. Төслийн эхний хэсэгт онолын судалгаа хийсэн ба төслийн менежмент гэж юу болох, төсөл хэрэгжүүлэх ямар арга байдаг, хөрөнгө оруулалт гэж юу болох хөрөнгө оруулалтын төрлүүд, ямар шаардлага тавьдаг талаар судалсан. Хоёрдугаар хэсэгт барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг судалж Монгол улсад барилгын салбарын өнөөгийн байдал, чиг хандлага ямар байгааг хэрхэн явж буйг, дэлхийн барилгын салбарын тухай төслийн санхүүжилтийн чиг хандлагыг судалсан. Гуравдугаар хэсэгт таамаглал дэвшүүлж барилгын компаниудын биет төлөөлөлүүдээс судалгаа авч судалгааны үр дүнг нэгтгэн санамсаргүй аргаар 40 хүний хариултыг түүвэрлэн авч найдвартай байдлын шинжилгээ хийн түүвэр болон асуулга хэр оновчтой байсныг тодорхойлсон. Дөрөвдүгээр хэсэгт санхүүжилт босгох арга механизмуудыг тодорхойлж тэдгээрийг судлан харьцуулсан үнэлгээ хийж хувилбарууд гаргасан. Тавдугаар хэсэгт төслийг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцон төсвийн өсөлтийн таамаглал дэвшүүлж санхүүжилтийн хувилбарыг тодорхойлж үр ашгийг тооцон борлуултын төлөвлөгөө гаргасан. Зургадугаар хэсэгт портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээг хийн маркетингийн төлөвлөгөө боловсруулсан. Долдугаар хэсэгт эрсдлийн үнэлгээ хийж эрсдлийн шийдвэр гаргалтын матриц байгуулан эрсдлээс хамгаалах аргуудыг тооцсон. Төслийн гол үр дүнгийн хувьд санхүүжилт шаардлагатай олон төслүүдийн нэг болох “Хаппи Таун” компанид хөрөнгө оруулалт татаж эхний блок барилгыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах нь энэ төслийн зорилго юм. en_US
dc.subject Барилга en_US
dc.subject Биржийн бус зах зээл en_US
dc.subject Санхүүжилт en_US
dc.title ХАППИ ТАУН БАРИЛГЫН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨСӨЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах