СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ТАЛУУДЫН ҮҮРГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Оюунтунгалаг
dc.contributor.author Нарбанзар, Мөнхтуяа
dc.date.accessioned 2023-01-23T10:59:06Z
dc.date.available 2023-01-23T10:59:06Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3155
dc.description.abstract Энэхүү судалгаа нь 2 бүлгээс бүтнэ. I бүлэгт онолын, II бүлэгт судалгааны хэсэг хамаарна. Онолын бүлэгт ажил гүйцэтгэх гэрээний тухай ойлголт, ойролцоо төрлийн гэрээнээс ялгагдах онцлог зэргийг хуульд заасан зохицуулалт, олон улсын жишиг гэрээний зохицуулалт болон эрх зүйн судлаач, эрдэмтдийн тайлбарласан онол арга зүйг дүгнэн харьцуулж, шаардлагатай хэсэгт эш татах замаар тайлбарлан оруулсан. Судалгааны бүлэгт ажил гүйцэтгэх гэрээ (цаашид “АГГ”гэх)-ний үүргийн зөрчилтэй холбоотой хугацаа хэтрүүлэх, төсвийн хэмжээ нэмэгдэх, үүргээ ноцтой зөрчих, алданги их байхтай холбоотой маргааныг шүүхээс хянан шийдвэрлэсэн маргаануудаас хамгийн эхэнд гарч ирсэн илэрцийг үндэслэн, холбогдох шүүхээс ямар эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн, АГГ-ний үүргийн зөрчлийг цаашид үүсгэхгүйн тулд гэрээнд тусгах шаардлагатай зохицуулалтын санал зөвлөмж багтана. Уг судалгааны ажилд АГГ-ний хугацаа хэтрүүлэх, төсвийн хэмжээ нэмэгдэх, үүргээ ноцтой зөрчих, алданги их байхтай холбоотойгоор талуудаас гэрээний үүргээ зөрчиж буй асуудлыг судалгааны объектоо болгож, АГГ-ний тухай ойлголтын үндсэн шинж, онцлог, ОУЗИХ-оос гаргасан түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх жишиг гэрээг харьцуулан шинжлэж, мөн АГГ-ний дээр дурдсан үүргийн зөрчилтэй холбогдон гарсан шүүхийн зарим шийдвэрт анализ хийн судалгааг ажил гүйцэтгэх гэрээний талуудаас гаргах үүргийн зөрчил талаас хийсэн болно. en_US
dc.subject Ажил гүйцэтгэх гэрээ, талууд, хугацаа хэтрүүлэх, төсвийн хэмжээ нэмэгдэх, үүргээ ноцтой зөрчих, алданги, хохирол, гэрээний үүргээ үнэнч шударгаар биелүүлэх зарчим, гэрээ байгуулахаас өмнөх бэлтгэл үе шат, ноцтой зөрчих, ОУЗИХ, EPC, Барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг гэрээ, мөнгөлөг ном, гүйцэтгэгч, захиалагч, туслан гүйцэтгэгч, нэр дэвшүүлсэн туслан гүйцэтгэгч en_US
dc.title АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ТАЛУУДЫН ҮҮРГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах