СЭЗИС - Бүтээлийн сан

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Пүрэвжав, Гантөмөр
dc.contributor.author Галсандорж, Жаргал
dc.date.accessioned 2023-01-23T10:52:48Z
dc.date.available 2023-01-23T10:52:48Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3152
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар анхдагч мэдээлэлд тулгуурлан орон сууц худалдан авалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох шинжилгээг гүйцэтгэв. Судалгааны хүрээнд 3 багц 22 асуулгаар анхдагч түүвэр бүрдүүлсэн бөгөөд үндсэн бүрдлийн шинжилгээний арга зүй ашиглан “Орон сууц худалдан авалтын индекс” байгуулах замаар үнэлэлт, дүгнэлт өгөв. Судалгаанд оролцогчдын өгсөн хариултад тулгуурлан байгуулсан индексийн үр дүнгээс үзвэл нийт оролцогчдын 1%-д 22 хүчин зүйл огт нөлөөлдөггүй, 9.8%-д бага зэрэг нөлөөтэй, 37.3%-д “Дунд зэрэг” нөлөөтэй бол 52%-д нь “Нэлээд өндөр”, “Маш их” нөлөөлдөг ажээ. Орон сууцны худалдан авах нөхцөлүүдээс банкны зээлийн нөхцөл өнөөгийн нөхцөл байдалд орон сууц худалдан авалтын индексэд хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлийн нэг болох нь шинжилгээний үр дүнгээс харагдаж байна. Тухайн барилгыг барьж буй компанийнн нэр хүнд, байршил, үнэ, чанар, ногоон байгууламж, орчны бохирдол, ипотекийн зээлийн нөхцөл зэрэг үзүүлэлтүүд орон сууц худалдан авалтын индексэд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байсан бол нас, хүйс, ам бүлийн тоо, барилгын хийц, нам болон клубын гишүүдийн зөвлөгөө зэрэг хүчин зүйлс орон сууц худалдан авалтын индексэд сөрөг нөлөөтэй хэдий ч хүч нь нэлээд доогуур байна. Орон сууц худалдан авах зээлийн нөхцөлүүдээс ипотекийн зээл орлоготой эерэг хамааралтай бол зээлийн бусад нөхцөлүүд нь сөрөг хамааралтай байлаа. Тодруулбал, орлого нэмэгдэхийн хэрээр бэлэн мөнгөөр худалдан авах, бартерийн худалдаа хийх, банкны зээлийн нөхцөлөөр худалдан авах, лизингээр худалдан авах байдал буурч зөвхөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байдаг гэдгийг шинжилгээний үр дүн харууллаа. en_US
dc.subject Үндсэн бүрдлийн шинжилгээ, хувийн утгууд, хувийн вектор, орон сууц худалдан авалтын индекс en_US
dc.title ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах