dc.description.abstract |
Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хурдацтай өсөж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хил гаалийн хязгаарлалт, эдийн засгийн хүндрэл зэргээс улбаалсан дотоодод бараа бүтээгдэхүүн борлуулагчдын хил дээрх барааны саатал, орлогын удаашрал түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдал болон банкны салбарын хадгаламжийн хүүгийн бууралт зэрэг хүчин зүйлсүүд нь иргэдийн, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, цаашлаад ихээхэн эрэлтийг үүсгэж байгаа нь үнэт цаасны данс эзэмшигчдийн тоо жил ирэх тусам өсч 2022 оны 3-р улирлын байдлаар өссөн дүнгээр нийт 2.4 сая үнэт цаасны данс нээлттэй байна. Тиймээс, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад туслах үндэслэл бүхий судалгаа, шинжилгээг үнэлгээний зохистой арга зүйг ашиглан тооцож хүргэх нь чухал ач холбогдолтой байна.
Энэхүү судалгааны ажил нь үнэлгээний тохиромжтой арга аргачлалыг судалсаны дараагаар Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжигдаж буй ТОП-20 индекст багтсан ББСБ-уудад хувьцааны үнэлгээний шинжилгээг хийсэн. Сонгосон ББСБ-уудын үнэлгээг орлогын хандлагын арга болон харьцангуй үнэлгээний арга ашиглан үлдэгдэл орлогын арга, харьцангуй үнэлгээний арга болон капитал эзэмшигчдийн чөлөөт мөнгөн урсгалын арга тус бүрт 50%, 30%, 20% хувийн жин өгч үнэлсэн ба ББСБ тус бүрийн 12 сарын дараах нэгж хувьцааны зорилтот үнэ нь зах зээлийн үнээс 1 дахин өндөр гараад байна. |
en_US |