СЭЗИС - Бүтээлийн сан

“IPTV” ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТУУШТАЙ ХЭРЭГЛЭХ ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Отгонбаатар, Ариунзаяа
dc.date.accessioned 2023-01-23T09:35:00Z
dc.date.available 2023-01-23T09:35:00Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3145
dc.description.abstract Манай улсад 2011 онд IPTV үйлчилгээ нэвтрээд хэдийн 10 гаруй жил өнгөрсөн байна. Техник технологи хөгжих хирээр IPTV үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотой уг судалгааны ажлын хүрээнд IPTV үйлчилгээ хэрэглэгчдийн тус үйлчилгээг тууштай хэрэглэх хандлагад чухам ямар хүчин зүйлс нөлөөлдөг болон цаашид уг үйлчилгээг эрхэлж буй компаниуд юуг анхаарч ажиллах талаар судлах гэж хичээсэн юм. Хүчин зүйлсийг тодорхрйлох судалгааг нийт 11 хүчин зүйл 60 хувьсагчдын хүрээнд цаасан болон онлайн хэлбэрээр авсан бөгөөд судалгаанд нийт Юнивишн, Скаймедиа компанийн IPTV үйлчилгээ ашигладаг 328 хэрэглэгч хамрагдсанаас 308 хэрэглэгчийн судалгаа шаардлага ханган судалгаанд ашиглагдсан болно. Судалгааны ажлын онолын хэсэгт хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн үнэ цэнэ нь хэрэглэгчийн тууштай хэрэглэх хандлагад хэрхэн нөлөөлдөг талаарх байдлыг судалсан бөгөөд судалгааны загварыг боловсруулахдаа: Судлаач TungChing Lin, Sheng Wu b, Jack Shih-Chieh Hsu a, Yi-Ching Chou a нарын хамтран хийсэн “Хэрэглэгчийн үнэ цэнэ ба хүлээлт баталгаажуулалтын загварын судалгаа: IPTV-г үргэлжлүүлэн ашиглах байдлын жишээ” судалгааны загвар дээр ажилласан юм. Салбарын судалгааны хүрээнд Олон улс болон Монгол улсад IPTV үйлчилгээг эрхэлж буй компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ тариф, бүтээгдэхүүний онцлогийг дэлгэрүүлэн судалсан. Судалгааны асуулгын хувьд 3 хэсгээс бүрдсэн бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон ашиглаж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой 12 асуулт IPTV үйлчилгээний талаарх хандлагын хүчин зүйлсийг тодорхойлох 11 хүчин зүйл 60 хувьсагчдыг илрүүлэх асуулга гэсэн хэсгүүдээс бүрдсэн юм. en_US
dc.subject IPTV интернэт протоколд суурилсан телевиз, Тууштай хэрэглэх хандлага, Хэрэглэгчийн зан төлөв, Сэтгэл ханамж, Хэрэглэгчийн үнэ цэнэ en_US
dc.title “IPTV” ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТУУШТАЙ ХЭРЭГЛЭХ ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах