Хураангуй:
Суралцахуйн шинжлэх ухаан нь өмнө сэтгэл судлал болон физиологын шинжлэх ухааны онолууд дээр үндэслэдэг байсан. Тэгвэл нейро шинжлэх ухааны хөгжлөөр эдгээр онолыг тархины үйл ажиллагаатай холбож эмпирик судалгаагаар батлах боломжтой болсон. Дижитал сургалтын давуу тал нь орны нөлөөлөл харьцангуй хязгаарлагдмал бөгөөд хянаж, хэмжих боломжтой юм. Цар тахлын нөлөөгөөр алсын зайн сургалт, бие даасан сургалт, цахим сургалт зэрэг нь бүх түвшний институц болон байгууллагуудад олон давуу талыг бий болгож байгаа. Иймд энэ чиглэлийн сургалтыг илүү үр дүнтэй болгох, сургалтын үр дүнг хэмжиж цаашид илүү сайжруулах боломжийг эрэлхийлсэн тойм болон эмпирик судалгаа Монгол төдийгүй дэлхий дахинд хэрэгцээтэй байгаа. Монгол улсын хувьд нейро шинжлэх ухаан болон суралцахуйн шинжлэх ухааны хавсарсан судлагдсан байдлын тойм судалгаа хийгдэж байгаагүй юм.
Танин мэдэхүйн нейро шинжлэх ухааны дижитал сургалтын талаарх ололт нээлтүүд болон бусад шинжлэх ухаантай холбоотой уялдаа холбооны талаарх судлагдсан байдлын тойм гаргах. Энэхүү тоймыг ашиглан дараа дараагийн судлаач нарт үр дүнтэй сургалтын хөтөлбөр, сургалтыг үнэлэх хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх эмпирик судалгаанд чиглэл өгөх зорилготой.