СЭЗИС - Бүтээлийн сан

“Babydvv” хүүхдийн хоолны брэнд байгуулах төсөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Даваажав, Оюунлхам
dc.date.accessioned 2023-01-23T04:12:12Z
dc.date.available 2023-01-23T04:12:12Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3136
dc.description.abstract Хүүхэд төрснөөс хойш эхний нэг цагийн дотор эхийн сүүгээр хооллож, амьдралын эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр хооллож зургаан сартайгаас эхлэн аюулгүй, тэжээллэг нэмэлт хоол хүнсийг зохистой хэмжээгээр таниулан нэвтрүүлэх нь зүйтэй гэж үздэг. Мөн хүүхдэд нэг нас хүртэл Д витаминаас өөр нэмэлт витамин, хүнсний нэмэлт тэжээлийг өгөгхийг зөвлөдөггүй бөгөөд хүүхэд өөрийн идэж буй хоол хүнснээс шаардлагатай шим тэжээлэээ авах нь зөв гэж үздэг. Иймд олон төрлийн шим тэжээлийг хүүхэд чанартай, эрүүл хоол хүнс тэр дундаа хүнсний ногоо, мах, үр тариа зэргээс авах шаардлагатай тулгардаг. Эхийн хөхний сүү нь байгалиасаа чихэрлэг төрлийн амттай байдаг тул хүүхэд төрөлхийн гашуун амт тэр дундаа ногоон төрлийн хүнсний ногооны гашуун амтанд дургүй байдаг гэж хэлж болно. Бага насандаа хүнсний ногоо иддэггүй байсан хүүхэд насанд туршдаа ногоо идэхгүй байх дадал зуршил тогтох магадлалтай нэмэгддэг ба улмаар зохисгүй, тэнцвэргүй хооллох, илүүдэл жин, таргалалттай болох гэх мэт асуудлууд үүсэх эрсдэлтэй байдаг. Гэвч хүүхдийн нэмэгдэл хоолыг зөв танилцуулах, хүнсний ногоог зохистой хэмжээгээр өгөх нь эерэг үр дүнг авчирдагийг олон улсын судалгаануудаас харж болно. Энэхүү төсөл нь хүүхдийн нэмэгдэл хоол хүнсийг хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх, хүүхдийн хоололтын дадал зуршилд эерэг нөлөө үзүүлэхүйц олон төрлийн хүнсний ногооны шим тэжээлийг агуулсан хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гарцыг судалсан. en_US
dc.subject Хүүхдийн хоол, гарааны бизнес, хүнсний үйлдвэрлэл en_US
dc.title “Babydvv” хүүхдийн хоолны брэнд байгуулах төсөл en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах