dc.description.abstract |
Котлер, Келлер, Брэди, Гудман, Хансен нар (2019) зах зээлийг хэсэгчлэх ганц арга байхгүй гэж баталсан байдаг. Маркетер нь өөр өөр хэсэгчилсэн хувьсагчдыг хослуулан эсвэл дангаар нь туршиж үзэх боломжтой. Хэрэглэгчдийн өөр өөр хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн өвөрмөц үнэ цэнийн санал бий болгох нь зах зээлд суурилсан аливаа байгууллагад зайлшгүй шаардлагатай байдаг.
Ихэнх жижиглэнгийн зах зээлд олон төрлийн өрсөлдөгчид байдаг тул хэсэгчлэл нь зах зээлд оролцогчдод бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, түгээх, байршуулах, үнийг тогтооход чиглэсэн стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд тусалдаг.
Байгууллагууд төвлөрөл ба олон хэсэгчлэлийн стратеги гэсэн хоёр үндсэн хэсэгчлэлийн стратегийг баримталдаг ба байгууллага төвлөрлийн стратегийг ашиглан маркетингийн хүчин чармайлтаа зөвхөн нэг зах зээлийн хэсэгчлэлт чиглүүлнэ. Олон хэсэгчилсэн стратегийн хувьд компани маркетингийн хүчин чармайлтаа хоёр ба түүнээс дээш зах зээлийн хэсэгт чиглүүлдэг.
Тиймээс компаниуд өөр хэсэгт зориулж өөр өөр маркетингийн холимогийг бий болгож байгаа тул хэсэгчлэл болон түүний шинж чанарыг тодорхойлох шаардлагатай болоод байна. Зах зээлийн хэсэгчлэл нь газарзүйн, хүн ам зүй, сэтгэлзүйн болон зан үйлийн хувьсагчдыг ашигладаг. Энэ судалгаанд хэсэгчлэхдээ авч үзсэн мэдээллийн багц нь хэрэглэгчдийн хайпермаркетаар үйлчлүүлэх давтамж, зарцуулж буй зардал, бараа бүтээгдэхүүний сонголт, амьдралын хэв маяг зэргээс бүрдэнэ.
Хэрэглэгчийн өгөгдлийг ашиглан өгөгдөлд суурилсан хандлага нь аливаа бизнест зах зээлд амжилтанд хүрэхэд маш чухал юм. (Камиллери, 2020)
Манай улсын нөхцөлд жижиглэн худалдааны салбарт шинэ систем, техник технологийг ашиглан хайпермаркетаар үйлчлүүлэгч хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвөөс хамаарах шаардлагатай мэдээллүүдийг ашиглан хэсэгчлэлийг хийж байгаа ба судлаач миний бие энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судалж боломжит арга боломжийг гаргаж ирэхийг зорилоо. |
en_US |