Хураангуй:
Зэрэглэл буюу рейтинг хэмээх ойлголт нь 1900 оны эхэнд үүссэн ба албан ёсны зэрэглэл тогтоогч агентлагууд 20-р зууны эхээр АНУ-д үүссэн. Үүнээс хойш улс орон болон бүхий л чиглэлийн компаниуд зээлжих зэрэглэлээ тогтоолгон бага хүүтэй хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт хийх, харилцагчиддаа итгэл үзүүлэх гэх мэтчилэн давуу талуудыг ашигласаар байна. Харин монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 гаруй жил болсон. Олон нийтэд хувьцаагаа санал болгож буй нээлттэй компаниуд IPO хийж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч компанудын зээлжих зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байхгүй байна.
Банкны салбарын хувьд санхүүгийн салбарын томоохон төлөөлөлч болохын зэрэгцээ нээлттэй компани болох эхлэл тавигдан IPO гаргаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Богд банк, Төрийн банк болон Голомт банкууд IPO гаргаад байна. Монгол улсын арилжааны банкуудын хувьд дэлхийн зах зээлийн 95 хувийг эзэлдэг S&P, Moody’s, Fitch агентлагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж байна.
Уг судалгааны ажлын хүрээнд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн статистикийн үнэлгээний байгууллага (NRSRO)-аас нэрлэсэн 10 байгууллагын арга, аргачлалыг судлан харьцуулах замаар суурь аргачлалаа сонгон Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкуудад зэрэглэл тогтоосон болно.