СЭЗИС - Бүтээлийн сан

Нейро байгууллагын соёл: Тархи судлалын шинжлэх ухааны ололтуудад суурилан байгууллагын соёлыг судлах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Батцэнгэл, Ариунзаяа
dc.date.accessioned 2023-01-23T03:31:19Z
dc.date.available 2023-01-23T03:31:19Z
dc.date.issued 2023-01-23
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3133
dc.description.abstract Байгууллагын соёлын талаарх онолын судалгааны хүрээг Тархи судлалын шинжлэх ухааны салбарт бий болж байгаа ололт, мэдлэгт суурилан өргөжүүлэх чиглэлд онолын судалгааг хийх СЭЗИС-ийн Хүний зан төлөв, нейро судалгааны багийн чиглэл, саналын дагуу онолын судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судлагдсан байдлын тоймын хүрээнд тархи судлалын шинжлэх ухааны ололтууд болон байгууллагын соёл хоорондын харилцан хамаарлыг судалсан бүтээлүүдийг судлан, тэдгээрээс хамгийн ололттой, туршигдсан, практик хэрэглээ өндөр гэж үзсэн агуулгыг түүвэрлэн нэгтгэж, системчилсэн бус хүүрнэл судлагдсан байдлын тоймыг хийж гүйцэтгэх зорилоо. Байгууллагын соёл байнгын өөрчлөгдөж байхын зэрэгцээ хүний тархи мэдрэл, дотоод зохицуулгын үйл ажиллагаа тогтмол өрнөж, тархи үргэлж аливаад суралцах чиглэлд ажиллаж байдаг байна. Тиймээс тархи судлалын шинжлэх ухааны ололтуудыг ашиглан ажилтнуудын зан төлөвийг хувь хүний болон бүлэг, дэд бүлгийн хэмжээнд тодорхойлох, нөлөөлөх, өөрчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна. Үүний тулд цаашид тодорхой цаг хугацаанд байгууллагын/бүлгийн хэмжээнд давамгай байдлаар илэрч байгаа хариу үйлдэл үзүүлэх байдлын хэв шинж, өөрийн талаар, мөн гадаад ертөнц, бусдын талаар үүсгэсэн нийтлэг хэвшмэл ойлголтууд болон сэтгэл хөдлөлийн төрөл, динамик шинж чанарыг тодорхойлох, хэмжих, үнэлэх, дүгнэх арга аргачлалын цаашид илүү нарийвчлан судлах, нэвтрүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд зөвхөн байгууллагын соёлын өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага, ажиллах ёстой талбаруудыг илүү нарийвчлалтай, үнэн зөв тодорхойлохоос гадна өөрчлөлтийн үр дүнг тогтвортой хадгалах, байгууллагын бодлого, үйл ажиллагаатай илүү уялдуулан тасралтгүй өөрчлөлт сайржуулалт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна. en_US
dc.subject Нейро байгууллагын соёл en_US
dc.subject байгууллагын соёл ба нейро шинжлэх ухаан en_US
dc.subject зан төлөв en_US
dc.subject сэтгэл хөдлөл en_US
dc.subject хэвшмэл ойлголт en_US
dc.subject хариу үйлдэл en_US
dc.subject судлагдсан байдлын тойм en_US
dc.title Нейро байгууллагын соёл: Тархи судлалын шинжлэх ухааны ололтуудад суурилан байгууллагын соёлыг судлах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Нарантунгалаг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах